Европын орнууд хөрөнгийн зах зээлээ тогтворжуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 06

Бельги, Итали, Испани, Франц улс санхүүгийн байгууллагуудыг богино хугацааны худалдаа хийхийг хориглосон шийдвэрийн үргэлжлэх хугацааг сунгалаа. “Ройтерс” агентлаг энэ талаар мэдээлсэн байна.

Энэ арга хэмжээг авснаар Европын хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангана гэж дээрх улсын эрх баригчид тооцоолжээ. Богино хугацааны худалдаа буюу “short selling” нь байгуулагынх нь хувьцааны ханш унасан тохиолдолд хөрөнгө оруулагчдад ашиг авчирдаг нэг төрлийн санхүүгийн арга юм байна. Анх энэ хоригийг хоёр долоо хоног л хэрэглэнэ гэж байсан бол өдгөө энэ хугацаа нэлээд суналаа. Франц улс хоригийг дор хаяж зургадугаар сар хүртэл хэрэглэнэ гэж байгаа бол Испани, Итали долдугаар сарын 30 хуртэл сунгах саналтай байгаа аж. Бельгийн хувьд хугацааг тодорхойгүй хэвээр үлдээж, хөрөнгийн зах зээлд сэргэлт ажиглагдсан тохиолдолд цуцлахаар төлөвлөжээ. Энэ арга хэмжээг хамгийн түрүүнд авч эхэлсэн Грек улсын хувьд хоригийн үйлчлэх хугацааг аравдугаар сарын 7 хүртэл гэж байсан ч үүнийгээ бага зэрэг наашлуулж магадгүй байгаа юм байна. 

Тивийн хэмжээнд хөрөнгийн зах зээл тогтворгүй байгаа нь үүнд хамгийн их нөлөөлж байна.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top