Засгийн газрын “Хуралдай” бондын ханш өсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 06

 Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Хуралдай” бондын ханш гарсан дариудаа өссөн үзүүлэлттэй байна. Бондын ханш 108 ам.доллар болж өсчээ.

Монгол Улсын Засгийн газраас “Хөгжлийн банк”-ны хугацаа нь дуусаж байгаа евро бондыг эзэмшигчдэд солих санал тавьж улмаар нийт 600 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 8.75 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай шинэ бонд гаргаад байсан юм. “Хөгжлийн банк”-ын евро бондын нийт хэмжээ 580 сая ам.доллар байсан бөгөөд үүнээс 82 хувь нь буюу 476 сая ам.долларын хэмжээтэй бондыг Монгол Улсын Засгийн газрын шинэ бондоор солих саналыг эцсийн байдлаар хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.  

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top