Согтуу эр хөгшин эхийгээ зодож танхайрчээ

2017 оны 03 сарын 06

Билгийн тооллын XVII жарны алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баяр өнгөрсөн өдрүүдэд өргөн дэлгэр боллоо. Баярын энэ өдрүүдэд Онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагынхан иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан билээ.

Тодруулбал хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэжээ.

Тэгвэл баярын өдрүүдэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж агсам , согтуу тавьж, танхайрах хэрэг ихээр гарчээ. Энэ төрлийн дуудлага цагдаагийн байгууллагад нэлээд ирсэн байна.

Тухайлбал хөгшин настай ээжийгээ архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож танхайрсан хэрэг хүртэл гарсан байна. Эндээс үзэхэд манайхан баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, нийгмийн хэв журмыг алдагдуулдаг хэвээр байгаа нь харагдаж байна.

Манайхан баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийн хэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрсдийгөө хордуулсаар байгаа юм. Адаглаад архидан согтуурсан үедээ хоорондоо маргалдаж улмаар зодолдож, нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулахаас эхлүүлээд олон сөрөг үр дагаварууд гарсаар байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top