“Атар өргөө” компанийн хувьцааны арилжааг зогсоожээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 07

 “Атар өргөө” компанийн хувьцааны арилжааг зогсоожээ. Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсанд мэдээлснээр “Атар өргөө” компанийн 2016 оны санхүүгийн тайланд аудит хийсэн “Фискал аудит” компанийн зөвлөмж, мөн тус компанийн хүсэлтийг үндэслэн гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2017 оны хоёрдугаар сарын 24-ний 15 тоот албан шаардлагаар “Атар өргөө” ХХК-ийн үнэт цаасны арилжааг түр хугацаагаар зогсоолоо” гэсэн байна. Яг ямар шалтгаантай нь тодорхойгүй байгаа юм. Тус компани сүүлийн үед чамгүй амжилттай ажиллаж байгаа хэдий ч ийм шийдвэр гарсан нь анхаарал татаж байна.

Учир нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн сарын 22-нд хуралдаж, нэгж хувьцаанд 300 төгрөгийн ногдол ашиг тараахаар болжээ. “Атар өргөө” компани нийт 52.2 сая төгрөгийн ногдол ашиг тараах юм байна. Компанийн хувьцааны арилжааг зогсоосон нь компанийн ашиг орлогтой холбоогүй бололтой.

Т.Түвшин  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bold suren(202.9.42.57) 2017 оны 03 сарын 07

Үүгээр далимдуулж шалтаглан үнэнийг өгүүлж дуугарсан онлайн мэдээлэлийн сайтууд , сошл ертөнцийг дарах хаах үйл ажиллагааг олигорхи төрөөс явуулж хэт цензурдаж хулгай худлаа нуух арга болгож болшгүй их л бодож үзэж долоо огтолж найм хэмжсэн дээрээ.

0  |  0
Top