Бараагаа эх орондоо үнэтэй, гадаадад хямд худалдаж байгааг эсэргүүцэв

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 10

Беларусьт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гадаадад хямд, дотоодод үнэтэй зарагдаж байгаа гэнэ. Тус улсын Эдийн засгийн яам энэ мэдээллийг албан ёсоор баталгаажуулсны дараа Минск хэдэн мянган эсэргүүцлийн жагсаал хийжээ.

Ийм гаж үзэгдэл өнгөрсөн жилээс л ажиглагдаж эхэлсэн юм байна.  Беларусь улс “Милавицы” хэмээх брэндээрээ алдартай. Эмэгтэй цээж хувцасны уг брэнд Москвад маш хямдхан зарагдаж байхыг нэгэн эмэгтэй үзээд ихэд гайхсан тухайгаа сонины сурвалжлагчид ярьсан байна. Тэрээр “Танил бараагаа олж хараад сонирхож үзсэн. Сонголт нь их байсны дээр дотоодод зарагддаг үнээс хямд байсан нь намайг гайхшруулсан” хэмээн ярьжээ.

Беларусьт үйлдвэрлэсэн телевизор дотоодод зарагдах үнээсээ 16 хувь хямд үнээр экспортод гардаг байна. Зөвхөн телевизор ч гэлтгүй хөргөгч, угаалгын машин, тэр ч бүү хэл хиам, өндөг, мах дотоодод зарагдах үнээсээ хямд үнээр гадагш гардаг ажээ.

Жишээ нь, үндэсний үйлдвэрүүд нэг тонн ургамлын тосыг эх орон нэгтнүүддээ 181 доллараар авахыг санал болгодог бол 174,2 доллараар экспортолдог ажээ. Цөцгийн тос гэхэд дотоодын зах зээлд нэг тонн нь 5392 ам.доллар байхад гадаад зах зээлд 3600 ам.доллараар зардаг аж.

Хөдөө аж ахуйн салбар ийнхүү алдагдалтай ажиллаж байгаа ч дэлхийн зах зээлд амьтны гаралтай тосны 10, бяслагны 7 хувийг дангаараа хангасаар байгаа юм.

Ерөнхийлөгч А.Лукашенко ийм “сонин” зүй тогтол үүсгэснээ улс оронд валют маш их хэрэгтэй байгаа учраас гэж тайлбарладаг аж. 

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.24.51) 2017 оны 03 сарын 11

unen dee

0  |  0
569874(202.21.100.210) 2017 оны 03 сарын 10

yag l manaixan bna shuu de toriin terguun ni mongol xun bsan bxoo kk

0  |  0
Top