Ипотекийн зээлийг сард 800 иргэнд олгодог болно

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 11
БХБЯ, МБҮА-ийн хамтарсан “Барилгын салбарын өнөөгийн байдал, барилгын материал үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Тус хэлэлцүүлэгт БХБ-ын Сайд Г.Мөнхбаяр, орлогч сайд Ш.Лхамсүрэн, тус яамны газрын дарга Д.Занабазар, МБҮА-ийн Ерөнхийлөгч болон салбарын бусад төлөөллүүд оролцов. 

Хэлэлцүүлгээр салбарын цаг үеийн асуудлыг танилцуулсанаас гадна гэр хорооллын дахин төлөвлөлт түүний санхүүжилт, шинэ цэвэрлэх байгууламж барих, барилгын материал үйлдвэрлэлийг хэрхэн дэмжиж байгаагаа болон ипотекийн зээлийн санхүүжилтийн тодорхой хувийг гаднаас авах болсон  талаар онцлон ярьсан юм.

Тухайлбал, төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналд ипотекийн зээлд 111,0 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ . Энэхүү санхүүжилт ирэх 4-р сараас эхэлж санхүүжүүлэхээр тооцож байгаа аж.  Уг тооцоогоор 2017 онд:
  • Жилд 111 тэрбум төгрөгөөр 1850 иргэн
  • Сард 48 тэрбум төгрөгийг 800 иргэнд ипотекийн зээл олгохоор болжээ.

 


 БХБ-ын Сайд Г.Мөнхбаяр энэ талаар хэлэхдээ "Улаанбаатарт өнөөдрийн байдлаар  50 төслийн барилгын ажил бүрэн зогсонг байдалд орсон. Үүний дийлэнх нь БЗД, ХУД-т төвлөрсөн байна. Одоогоор Ипотек эргэн төлөгдөх санхүүжилтээрээ хэвийн явагдаж байгаа. Энэ нь жилдээ ойролцоогоор 25-30 тэрбум төгрөг гэсэн үг юм. Цаашдаа сард 800 орчим өрх хамрагдах байдлаар тооцоолж байна. Харин хүүгийн хувьд бууруулах боломжгүй. Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдэд зориулж газраа барьцаанд тавьж, АОС-аа сайжруулах нөхцөлийг энэ төрлийн зээлд хамруулах болно" гэлээ.

Дашрамд хэлэхэд, өнгөрсөн сард  ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үеэр ОУВС-ийнхан  "Ипотекийн зээлийг  үргэлжлүүлэх нь зөв. Гэхдээ үүнийг хариуцах эзэн нь  Монгол банк биш Засгийн газар" гэж зөвлөсөн байдаг.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaluu(14.50.19.80) 2017 оны 03 сарын 13

Unendee bol 8% bur zogsson ym bna lee .Erh barigchid songuuliin amlaltaa bodood uneniig helehgui ym buh nuhtsuliig ni hangachihaad bhad butehgui ym bna lee ajil tsag barsan ajil bna

0  |  0
Zochin(27.123.214.115) 2017 оны 03 сарын 12

Haaguur ugugduud bga zeel be oron nutagt tag zogsson bga shyydee ene ond ajiltai bh esehee medehgyi l bna zeel ni hebiin yabaasai ajiltai tsalintai bh yumsan

0  |  0
Zaluu(14.50.19.80) 2017 оны 03 сарын 12

Za bairnii une navs unah ym bna daa 8% uguhgui bnaa ih l yvlaa

0  |  0
Top