О.Сэргэлэнбаатар: Орон сууцны үнэ бууж болох тэр түвшинд хүртлээ бууж, бодит үнэ дээрээ ирсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 13

Дэлхийн хамгийн том, нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгийн #1 компани болох “RE/MAX” Монголд орж ирээд жил гаруй болж байна.  "Дэлхийн үл хөдлөх хөрөнгийг Монголд, Монголын үл хөдлөх хөрөнгийг дэлхийд" уриатай “RE/MAX” Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шинэ хуудсыг  нээсэн юм.

Тиймээс энэ удаагийн ярилцлагын буландаа “RE/MAX Partner” брокер oффисын агент О.Сэргэлэнбаатартай ярилцлаа.


-Дэлхийн хамгийн том, нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгийн компани болох “REMAX”-ын нэгэн эд эс нь болон ажиллаж буй хүний хувьд  сэтгэгдлийг нь сонсъё. “REMAX”-ыг сонгох болсон шалтгаан нь юу байв?

   -“RE/MAX”-ыг сонгох болсон шалтгаан нь дэлхийн  #1 үл хөдлөхийн компанид үеийнхээ залуустай хамтдаа ажиллахын сацуу өөрийгөө хөгжүүлэх боломжтойг би олж харсан. Мөн нөгөөтэйгээр  нэр хүндтэй дэлхийн брэндийн нүүр царай  болно гэдэг нэр төрийн хэрэг төдийгүй асар хариуцлагыг дагадаг. “REMAX”  гэх энэ брэнд үг нь биднийг хаана  ч дэмжих түлхүүр нь болдог гэж тодотгож болно. Хоёрдугаарт, хэний ч хараат бус  байдлаар гагцхүү өөрийн хичээл зүтгэлээрээ орлого олох боломжтой. Өөрөөр хэлбэл хэн илүү хөдөлмөрлөж байна тэр хэрээр санхүүгээ шийдэх боломжийг  гагцхүү “REMAX” л олгодог. Энэ бүхэн л “REMAX”-ийг сонгох шалтгаан болсон.

-Өмнө нь ямар ажил эрхэлж байсан бэ?

-Бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй ч янз бүрийн л ажил хийж байсан.  Худалдааны чиглэлээр нэг хэсэг ажиллаж байсан.  Үл хөдлөх хөрөнгийн талаар төдийлөн ойлголт болоод туршлагагүй байсан ч “RE/MAX” Монголд орж ирснээр дэлхийн брэндэд ажиллаж өөрийгөө хөгжүүлэх зорилгоор үл хөдлөх хөрөнгийн салбарт орж ирсэн. Ингээд өнгөрсөн оны  наймдугаар сараас  эхлэн  “RE/MAX Partner” оффист агентаар  ажиллаж байна.  

 

  -“RE/MAX”-т нэг агент хүртэл бие даасан хувь бизнесмэн төдийгүй гол модель нь гэж үздэг. Агент болохын тулд ямар шалгуурыг  давах  шаардлагатай болдог вэ? Хувь агентийн зүгээс багагүй зүйлс шаардагддаг  болов уу.

-Тэгэлгүй яахав. “RE/MAX-ын агент болохын тулд эхлээд  анхан шатны ярилцлагад ороод дараа нь  RE/MAX Mongolia-аас зохион байгуулдаг FIRE-UP мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаад  улмаар шалгалт өгч тэнцсэн тохиолдолд  сертификат авдаг. Агент хүн RE/MAX брэндийн төлөөлөл байх учраас харилцааны соёл, цагийн менежмент, хувийн зохион байгуулалт, тууштай байх зэрэг үндсэн шалгуурууд тавигддаг.  Тэр дундаа үйлчлүүлэгч нарт дээд төвшний сэтгэл ханамжийг өгөх  үйлчилгээг үзүүлэх нь  RE/MAX-ийн  гол мөн чанар учир агент бүр ёсзүйн тангараг өргөдөг. Тэр тангарагт аль нэг талд ашигтай байлгахгүй, эрх тэгш үнэнч шударга ажиллана гэдэг.

 


 

-Монгол дахь брокер оффисийн агентууд дотроос хамгийн өндөр оноог нь та авч байсан гэж сонссон л  доо.

-Тиймээ. Дээр хэлсэн FIRE-UP мэргэшүүлэх сургалтаар бидэнд  олон улсын стандартад үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэшсэн агент  хэрхэн яаж ажиллах вэ гэдгийг  зааж сургахаас гадна үл хөдлөх хөрөнгө зуучлалын талаарх цогц мэдээллийг сургалтаар дамжуулан олгодог.  Дэлхий нийтээр хэрэгжүүлж ирсэн 44 жилийн туршлага дээр үндэслэж агентуудаа бэлтгэн авч байгаа нь өөрөө нэгийг илтгэх биз ээ. 

- Хувь агент бүр өөрийн  гэсэн онцлог арга барилаар борлуулалтаа хийдэг байх. Таны хувьд ажилдаа баримталдаг гол зарчим онцлог нь юу вэ?

-Нэгдүгээрт харилцааны соёл, RE/MAX  брэндийн төлөөлөл учраас брэндийнхээ нэр хүндийг илтгэхүйц ур чадвар болоод зан төлөвийг бид үйлчлүүлэгч нартаа үзүүлэх ёстой гэж би хувьдаа боддог. Энэ л миний гол зарчим.

Мөн үйлчлүүлэгчиддээ цогц мэдээллийг өгөхийн тулд  бид эхнээсээ тухайн байраа яг авах гэж байгаа хүн шиг нарийн судалдаг. Сайн, муутай бүгдийг нь мэддэг. Тэгээд хэрэгцээг нь сайн судалж мэдсэний үндсэн дээр яг зорилтот хэрэглэгчдэд нь хүргэж чаддаг. Ирээдүйд учрах эрсдэл байна уу, түүнээс яаж сэргийлэх гээд бүхий л мэдээллийг өгдөг учраас хүмүүс бидэнд итгэдэг. Түүнчлэн агент хүнээс мэдрэмж шаардагддаг. Тухайн үйлчлүүлэгч яг юу хүсэж байна түүнийг нь мэдэрч ажиллана гэдэг агент хүний ур чадвар.

 


 

-Олон улсын зах зээлд хувь хүн өөрөө үл хөдлөх хөрөнгөө бараг зардаггүй гэдэг. Заръя гэхнээ цаг зав, зардал мөнгө зэрэг эрсдэлийг мэддэг учраас заавал зуучлалын компанид ханддаг. Харин манайд үл хөдлөх хөрөнгө зуучлалын талаар мэдлэг хомс учраас барилгын компани болон хувь хүний аль аль уламжлалт  байдлаар борлуулалтаа хийдэг.   Тэгвэл  “RE/MAX” орж ирснээр энэ салбарыг нэг алхам урагшлууснаас гадна  дээрх  ойлголтыг ч гэсэн өөрчлөсөн болов уу?. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Тиймээ. Монголд “REMAX” орж ирснээр үл хөдлөхийн зах зээлд хил хязгаар гэж байхгүй болсон. Дэлхийн 100 гаруй оронд байгаа манай “REMAX”-ын бүсийн салбаруудаар дамжуулаад хүссэн байраа олох боломжтой. Манайхан Солонгос, Сингапур, Автсрали руу их сонирхдог.

-“REMAX” агентууд  өөрийнхөө ур чадвараар сарын орлогоо бүрдүүлдэг гэлээ. Нууц биш бол хувь агентын сарын орлого нь хэд вэ?

-Янз бүр. “REMAX” агентуудын орлого нь ур чадвар, хөдөлмөр хичээл зүтгэлээр тодорхойлогддог тул төд төчнөөн гэж хэлэх боломжгүй. Тухайн агентын хичээл зүтгэлээс л шалтгаална. “Өөрийн хүчин чармайлтыг үл хөдлөх хөрөнгө зуучлалд зориулсан тэр хүн л ашиг шим хүртэх нь гарцаагүй” гэж манай оффисийн Брокер эзэмшигч М.Мандах захирал бидэнд хэлдэг. Үнэхээр л тийм.

-RE/MAX Partner оффисынхоо талаар товчхон танилцуулна уу?

-Манай RE/MAX Partner брокер оффис нь  хотын төв цэг болох Улсын Их Дэлгүүрийн зүүн хойно байрладаг. Эрч хүчтэй, шижигнэсэн залуустай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баярладаг.

 

 

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээл мэдээж энгийн худалдаанаас өөр, амьдралдаа хийх цөөхөн сонголтуудын нэг. Иймд худалдан авагч сонголт хийхдээ юуг  илүүтэй чухалчлан үзэх хэрэгтэй вэ?

- Худалдан авагчид үл хөдлөх хөрөнгийн талаар харьцангүй мэдээлэл сайтай болсон.  Гол хүчин зүйлс нь үнэ гэхээсээ илүүтэй  байршил юм. Байршил бас дахин байршил гэдэг шүү дээ. Мөн барилгын  чанар хийц, орчин, дэд бүтэц, сургууль цэцэрлэг болон үйлчилгээ зэрэг олон хүчин зүйлсийг харж  сонгох хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл амьдарч буй байрнаасаа хол явахгүйгээр эргэн тойрноосоо бүхий л үйлчилгээгээ авч чадах эсэхийг харгалзан үзнэ гэсэн үг л дээ.

-Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон барилгын зах зээлд орон сууцны борлуулалт хэр байна вэ. Эдийн засгийн хямралын нөлөөгөөр үл хөдлөхийн салбар хумигдаж байна уу?

-Тодорхой хэмжээгээр л  нөлөөлж байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэ бууж болох тэр түвшинд хүртлээ бууж, бодит үнэ дээрээ ирсэн. Тиймээс хүмүүс энэ үед нь орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авах тохиромжтой үе нь гэж хэлмээр байна.

 


 

-Сүүлийн үед RE/MAX-т ажиллахыг хүсэж байгаа залуус олон байгаа. Тэдэнд зөвлөвөл?

-Үл хөдлөх хөрөнгийн дэлхийн #1 компанийн нүүр царай болохыг хүссэн хүн бүхний өмнө  RE/MAX-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байдаг. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй,  тууштай байж үеийн залуустайгаа  мөр зэрэгцэн хөгжих зэрэг маш олон  боломжийг гагцхүү RE/MAX-л олгодог гэж хэлмээр байна.-

-Цаашдын зорилгоосоо хуваалцвал?

-Мэргэжлийн агент болохыг зорьж байгаа.


 

 

Ярилцсанд баярлалаа. 

Ш.Адъяамаа

Top