Д.Должинсүрэн: Орон сууцны үнэ өмнөх сараас өссөн

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 14

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 2-р сарын үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Тус судалгаагаар өнгөрсөн 2-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1,01 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 0.9%-иар өсчээ.  Энэ нь өмнөх сараас 2.85 хувиар өссөн үзүүлэлт бол  харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 2-р сарын үр дүнтэй харьцуулахад 4,44  хувиар буурсан байна. Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,14 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 1,44 хувиар өссөн  байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2,33 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 7,8%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,26 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 5,53 хувиар буурсан үзүүлэлт юм.



Энэ  талаар "Тэнхлэг зууч" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

-Монголбанк өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн орон сууцны ипотекийн зээлийг шинэ журмаар олгож эхэлсэн. Ингэхдээ ипотекийн зээлийг сар бүрийн эргэн төлөлтөөр нь санхүүжүүлдэг болсноор зээл олголт хумигдсан. Хэдий Монголбанкнаас сар бүр санхүүжилт хийгдэж байгаа ч арилжааны банкууд зээл олгогүй байна гэсэн мэдээлэл  байна. Энэ талаар?

-Хэдийгээр эх үүсвэр өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан ч арилжааны банкуудад ипотекийн зээл хэвийн олгогдож байна.  Сард дунджаар  35 тэрбум орчин төгрөгийн санхүүжилт эргэн төлөлтөөөр хийгдэж байгаа гэсэн тооцоолол бий. Энэ нь  эрэлтийг хангаж чадахгүй байгаагийн улмаас  банкуудад  маш хүлээлт үүсгэж байна. Хэдий зээлийн шийдвэр нь  амжилттай гарсан мөртлөө санхүүжилт нь хийгдэхгүй хугацаа алдаж байгаа тохиолдлууд байна. Өнгөрсөн оны долдугаар сард ипотекийн зээл хэдэн сараар түр зогссон. Үүнтэй холбоотойгоор банкуудад зээлийн хүсэлт хуримтлагдснаас биш  ипотекийн зээл хэвийн олгогдож байгаа.

-2013 оны суурь үеэс хойш орон сууцны үнэ буурсан үзүүлэлттэй байдаг.  Гэтэл ипотекийн зээл олголт хумигдсан байгаа хэдий ч  энэ сард  орон сууцны үнэ өссөн үзүүлэлттэй гарсан нь  юутай холбоотой вэ?

-Өнгөрсөн хугацаанд бууралттай дүн гарч байсан ч индексийн хувьд харьцангүй тогтвортой байгаа. Орон сууцны үнэ сүүлийн хагас орчим жилд тогтворжиж байгаа нь индексийн үзүүлэлтүүдээс харагдаж байна.

-Хоёрдугаар сарын байдлаар шинэ, орон сууцны үнэ хэд орчим байна вэ?

-Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2017 оны 02 дугаар сарын байдлаар 2,051,000 төгрөг болж өмнөх сараас 0.21 хувиар өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар тус тус өссөн байна.

Хуучин орон сууц буюу 2000 оноос өмнөх  нэг өрөө байрны үнэ 50 сая орчим, харин хоёр  өрөө байрны дундаж үнэ нь 2017 оны 02 дугаар сарын байдлаар 73 сая  төгрөг болж өмнөх сараас 0.70 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 9.59 хувиар буурсан байна. Мөн хуучин дөрвөн өрөө орон сууцны үнэ 120 сая орчим төгрөг байна. 2000 оноос хойшхи хуучин орон сууцны мкв 1.790.000 төгрөг байна.

-Улаанбаатар хотод хэчнээн төсөл хэрэгжиж байна. Борлуулалт хэр байна вэ?

-Энэ сарын байдлаар нийслэлд 271 төсөл хэрэгжиж байна. Айлын тоогоор  нь авч үзвэл 84 мянга орчим орон сууц захиалга авч байна. Үүнээс 29 мянган айлын орон сууц ашиглалтад орж  борлуулалт нь  75 хувьтай явагдаж байна. Харин борлогдоогүй үлдсэн  7366  айлын орон сууц  байна. Мөн ашиглалтад ороогүй захиалга авч байгаа 41 мянга 698 айлын орон сууц байгаа бол борлогдоогүй үлдсэн 15 мянга 845 айлын орон сууц байна. Ашиглалтад орсон болон ороогүйгээр  нийт 23 мянган айлын орон сууц эзнээ хүлээж байна. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (218.233.103.58) 2017 оны 03 сарын 15

Saihan senhruulj hudalaa yarial suuh yumdaa edgeer humuus bodvol bairaa zarah sanaa l aguulj baidag biz . Zaragdahgui baigaa heden oron suuts ni hen uneleed yaj osood baigaan buu med.Sonirholtoi sanagdchihlaa uneneer yarij boldoggui l humuus yum baihdaa.

0  |  0
dorj(112.72.8.98) 2017 оны 03 сарын 15

Uur uur too xeleed buruu surtalchlaad muu d.a

0  |  0
зочин (103.10.22.142) 2017 оны 03 сарын 14

худал мэддээлэл түгээсэн бол хариуцлага тооцох хууль байдаг шүү дээ өө нээрэн барилгын компани захиалсан учир хууль үйлчлэхгүй билүү

0  |  0
байды(202.179.18.46) 2017 оны 03 сарын 14

барилгынханий захиалгаар худпаа мэдээлэл битгии тараа олон нийт тэнхлэг зуучаар битгий үйлчлүүлж байгаарай

0  |  0
ыы(202.179.24.65) 2017 оны 03 сарын 14

үнэн буудах юм аа.борлуулалтгүй байрны үнэ өсдөг аан.харин яаж бонд босгож борлуултгүй энэ олон шинэ байруудыг даанч хямд байгаа хуучны байрууд ашигтай байршилтай газруудаар солих шинэ санаа дэвшүүлэх хэрэгжүүлэх алтан боломж ирээд байгааг олж хар .

0  |  0
зочин(103.212.118.181) 2017 оны 03 сарын 14

шал худлаа Барилгын компаниудийн захиалгаар худлаа мэдээлэл цацахаа болио.. Эдийн засаг ийм хүнд байхад үнэ өслөө юу,

0  |  0
Top