Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ипотекийн зээлийг "Ирээдүйн тэтгэврийн нөөц" санд төвлөрсөн эргэн төлөлтөөр санхүүжүүлэн олгохоор болсон. Өөрөөр хэлбэл тухайн сард хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэж байна, тэр хэмжээний мөнгө ипотекийн зээлд зориулагдана гэсэн үг юм. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ипотекийн зээл энэ хэлбэрээр олгогдож, сард дунджаар 25-30 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд 2 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагджээ.
Тодруулбал, 10 дугаар сард гэхэд 35.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 481 зээлдэгч, 11 дүгээр сард 26.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 373 зээлдэгч, 12-р сард 23.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 258 зээлдэгч, 2017 оны нэг болон хоёрдугаар саруудад нийтдээ 47.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 750 гаруй зээлдэгч ипотекийн зээлд тус тус хамрагджээ.
Гэвч "Арилжааны банкууд ипотекийн зээлийг олгохгүй байна" гэсэн мэдээлэл иргэдийн дунд байгаа юм. Үүний дагуу арилжааны банкуудаас ипотекийн зээл олгож байгаа эсэхийг тодруулахад:
Банкууд зээлийн хүсэлт авч байгаа хэдий ч санхүүжилтээс үүдэж зээл олголт удаашралттай байгааг онцолж байв. Түүнчлэн арилжааны зарим банк зөвхөн өөрийн эх үүсвэрийн зээл олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл тухайн банк хамтран ажилладаг хотхон, хорооллын орон сууцнаас худалдан авах иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч байна. Тухайлбал, "Голомт банк" өөрсдийн санхүүжүүлсэн барилгуудад зээл олгож байна.
Хаан банк-Зээл хэвийн олгогдож байгаа. Өөрийн санхүүжүүлсэн орон сууцанд зээл авбал илүү давуу талтай. Энгийн зах зээлээс авч байгаа тохиолдолд шалгуур өндөр.
Хас банкны тухайд-"Ипотекийн зээлийн материалыг хүлээн авч байгаа ч санхүүжилт байхгүй учир зээл олгохгүй байгаа” гэдэг хариултыг өгөв.
Худалдаа хөгжлийн банк-“Ипотекийн зээлийн санхүүжилт орж ирээгүй байгаа ч зээлийн материалыг хүлээн авч байгаа. Гэхдээ "Худалдаа хөгжлийн банкнаас санхүүжилт авсан барилгуудад олгож байна. Зээлдэгчдийн хүсэлт дараалалын дагуу явагдаж байгаа учир удаашралттай байгаа" гэлээ.
Төрийн банкны тухайд -Хамтран ажилладаг хотхон, хорооллын орон сууцнаас худалдан авах иргэдэд ипотекийн зээл олгож байна. Энэ төрлийн зээлийг нийслэлд дөрвөн салбараараа дамжуулан олгож байгаа аж.
Улаанбаатар банк -Бүх салбартаа ипотекийн зээлийн материал хүлээн авч, зээл хэвийн олгогдож байгаа. Ингэхдээ энгийн зах зээлээс орон сууц худалдан авах тохиолдолд заавал өөрийн банкаар нь дамжуулан цалингаа авдаг байх шаардлагыг тавьж байгаа аж.
Энэ талаар Монголбанкны ОНБМТ-ийн мэргэжилтэн Л.Энхдэлгэрээс тодруулахад:
Тэрбээр "Монголбанк өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн орон сууцны ипотекийн зээлийг шинэ журмаар олгож эхэлсэн байгаа. Энэ журмын дагуу арилжааны банкуудад ипотекийн зээл хэвийн олгогдож байгаа. Тухайлбал, аравдугаар сард гэхэд 35.8 тэрбум төгрөгийн санхүүжилт 11 дүгээр сард 26.6 тэрбум төгрөгийн санхүүжилт, 12-р сард 23.8 тэрбум төгрөгийн санхүүжилт, 2017 оны нэг болон, хоёрдугаар саруудад нийтдээ 47.8 тэрбум төгрөгийн санхүүжилт тус тус олгосон. Аравдугаар сараас хойш нийт 2 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Ипотекийн зээл зогссон эсвэл санхүүжилт олгогдохгүй байна гэсэн мэдээлэл үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Зээлийн санхүүжилт эргэн төлөлттэй уялдаж байгаа учраас өмнөх жилүүдтэй харьцуулахад ипотекийн зээлийн санхүүжилт харьцангүй багассан. Өөрөөр хэлбэл, зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээр арилжааны банкуудаас ирсэн зээлийн хүсэлтэд нийцүүлэн санхүүжилтээ олгогдож байгаа. Арилжааны банкууд өөрсдийн эрслээ даагаад тухайн сард хичнээн хүнд ипотекийн зээл олгох эсэхээ өөрсдийн дотоод журам, шалгуурыхаа дагуу олгож байгаа" гэлээ.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 7 )
boon daramt baigaa biz dee
Банкны хариулалтаас харахад тэгээд ипотекийг зээл хэвийн олгогдож байгаа юу тээ ??? Ард иргэдийг төрийн албан хаагчид мал гэж боддог бололтой.
Монголбанкны ОНБМТ-ийн мэргэжилтэн Л.Энхдэлгэр ta yasan ichdeggui hudalch toriin alban haagch be?...arai ch dee ....
Bitgii shaagaad baigaarai lalar chini 4 nudelchiheed ulaan tsaim hudlaa shaah ym !
Худлаа яриад бай би 10 гаруй хоног 8 хувь биш сарын сарын 1,7 хувиар авах гээд найдвартай банк байхгүй шалтаг хэлээд бна.
Bitgi shaagaad bai
Za estoi haaguur ni yabaad bga yum boldoo oron nutagt ungursun onii 9 Sarah”s hoish bhgyi shyy dee