580 сая ам.долларын зээлийг төлөхөд 7 хоног үлджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 14

 Хөгжлийн банкны олон улсад гаргасан бондын 580 сая ам.долларын зээлийг энэ сарын 21-нд эргэн төлөх хувиартай юм. Зээл төлөхөд 7 хоног үлджээ. Зээлийн төлөлтийг хугацаанд нь хийхэд хүндрэл учирсан тул Засгийн газраас “Хуралдай” бонд гаргаад байна.

Хуралдай бондоос босгосон хөрөнгөөр уг зээлийг төлөх, уг бондыг солих арга хэмжээг Засгийн газар авч буй юм. Засгийн газар одоогоор 580 сая ам.долларын зээлийн төлөлтийг хараахан хийж амжаагүй байгаа. Гэхдээ хугацаанд төлөх гэхээсээ илүүтэй Хуралдай бондоор солих асуудлыг Засгийн газар шийдэж буй гэж мэдэгдсэн юм.

Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top