JCI Монгол байгууллагын Үндэснийн Ерөнхийлөгчийн нэрэмжит XV академи амжилттай боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 15

JCI  Монгол байгууллагын Үндэснийн Ерөнхийлөгчийн нэрэмжит XV дахь академи өнгөрсөн амралтын өдрүүдэд Корпорейт конвейшин центрт боллоо. Энэхүү үйл ажиллагааг JCI  Прогресс салбар байгууллага амжилттай зохион байгууллаа. Нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох эрхэм зорилготой тус байгууллага нь гишүүддээ байнга сурч хөгжих боломжийг мөн олгодог юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус академи энэ удаа Герман улсаас Георг Завадзки-Краснопол сургагч багшийг урьж бизнес эрхлэгч залууст Бодит туршилт, багийн ажилд суурилсан цоо шинэ аргачлал бүхий сургалтыг заалгалаа. Мөн JCI Монгол байгууллагын 2017 оны  Үндэснийн Ерөнхийлөгч П.Батхишиг гишүүд сонирхогчдодоо зориулж  “Бизнесийн стратеги” сэдвээр Монголд бизнес эрхлэх бодит нөхцөл боломжийн талаар сонирхолтой лекц уншсан юм.

 JCI Герман байгууллагын Холбооны Гүйцэтгэх Хороо болон JCI Baden-Wurttemburg-н Гүйцэтгэх Хорооны сургагч багш Георг Завадски Каснополскитэй түүний сургалтын талаар ярилцлаа.

-      Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголд анх зочилсон сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу?

-      Азийн улсаас Монголд анх удаа зочиллоо. Монгол Улс сонирхолтой орон юм. Швейцари болон Болгартай ижил төстэй олон зүйл байгаа ч газар нутгийн хувьд том, хүн ам багатай. Монгол хүн гэдэг нь ийм байдаг гэж одоохондоо тодорхойлох боломжгүй байна. Миний бодлоор хүн бүр өөр өөрийн зан, хэв маягтай учраас сайн таньж амжаагүй байна.

-    JCI  Монгол байгууллагын залуусын төлөөлөлтэй уулзаж байхад таньд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

 -      JCI Монгол байгууллагын залуус нь маш сайн хамтын харилцаатай ажилладаг юм байна. Герман болон өөр оронтой харьцуулбал харьцангуй залуу бизнес эрхлэгчид их байдаг нь ажиглагдлаа. Залуус эрч хүчтэй, найрсаг нөхөрсөг харилцааг бий болгож чадаж байна. Байнга инээмсэглэж харьцдаг нь таалагдлаа. Яагаад гэвэл миний анзаарснаар бусад орны бизнес эрхлэгчид дийлэнх нь нас тогтсон хүмүүс байдаг учраас инээх нь багассан байдаг.

 -      JCI  байгууллагын талаар залууст хэлэх санал, санаачлага юу байна вэ 

-      Хувь хүн өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг бол хамгийн шилдэг байгууллага нь JCI юм. JCI Монгол байгууллагын үндэсний Ерөнхийлөгчийн нэрэмжит академи нь онцгой үйл ажиллагаа болдог юм байна. Зохион байгуулалт сайтай, аливаа зүйлд өндөр хэмжээний ач холбогдол үйл ажиллагааг би Германд харахад ч хэцүү юм. JCI Монгол 13 салбартай. Германд бол 220 салбар байдаг. Монголын JCI байгууллагынхан бие биенээ дэмжиж ажилладаг зүйл их ажиглагдлаа.

-      Та сургалтаараа залууст юу хэлэхийг хүссэн бэ? Энэ сургалтын  гол онцлого юу вэ?

-      Семинарын гол анхаарал бизнесийн хөгжил рүү хандаж байгаа тул  "Vivid Pulse Circles", “Vivid Pulse Circle” аргачлалаар хичээлээ заадаг. Энэ нь хүний тархи, мэдрэлийн системд тулгуурлан боловсруулагдсан. Хүмүүсийн анхаарал төвлөрлийг сайжруулах, тогтсон ойлголтуудыг эвдэх замаар хоорондоо нээлттэй, үр дүнтэй харилцах чадварыг эзэмшүүлэх зорилготой. Аливаа зүйлийг харах өнцгөө хүн өөрөө зөв тодорхойлж, үнэт туршлагаа хуваалцсанаар бизнесийн орчинд багаараа зөв шийдэл гаргах дадал олгодог. Ажил эрхлэх явцдаа эрүүл мэнддээ хэрхэн анхаарах, энэ нь цаашдаа компанийн бүтээмж, тогтвортой өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар цогц ойлголтуудыг өгнө. Бодит туршилт, багийн ажилд суурилсан цоо шинэ аргачлал бүхий сургалт болох юм.

-      Сургалт бизнес харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

-      Хүмүүсийн хоорондын харилцаа нь хоорондоо харилцан адилгүй байдаг ба шийдвэрлэж чадалгүй өнгөрсөн асуудлууд болон эргэлзээ төрүүлсэн, тодорхойгүй байдал нь бидэнд хамтрагчаа дутуу ойлгох, тэдний талаар буруу сэтгэгдэл үлдэхэд ихээхэн нөлөөлдөг байна. Ийм байдлаар багуудын хоорондын ярилцлагыг өрнүүлэх, ярилцлаганд оролцогчийн талаар дэлгэрэнгүй удиртгал мэдээллээр хангах нь семинарын оролцогчид болон сонсогчдын анхааралыг илт татаж, тэдний сониуч байдлыг өдөөдөг. Энэ байдал нь тэднийг бусадтайгаа илүү ойр харьцах, холбоо тогтоох боломжийг бүрдүүлдэг. Байгууллагын хөгжил хэрхэн эрүүл органик байдлаар хэрэгжиж байгаа болон ингэж зөв байдлаар хэрэгжүүлэх нь зөвхөн ажлын гүйцэтгэлээр хязгаарлагддагүй компаниудын хувьд бизнесийн хөгжил нь урт хугацаанд тогтвортой үргэлжлэх нөхцөлийг бий болгодог.

Өөрөөр хэлбэл оролцогчдын туршлага, өмнө цуглуулсан мэдлэг мэдээллийг хооронд нь солилцуулан, хамтран ажилуулах сургалтын арга зам юм. Хичээлээр амьдралд түүний хэрэгжүүлж 14 хоногийн дараа үр дүнгээ өгч эхэлвэл бидний зорилго биелэж байна гэсэн үг. Энэ хичээлээр бид хүний тархинд гол мэдээллийг өгч өөрөө өөртэй нь ажиллуулж бусдыг танин мэдэж бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад оршино. Тархи ажиллаад эхэлсэн одоо амьдралд хэрэгжүүлэх үлдсэн. 

Акадeмийн үeэр JCI Монгол байгууллагын гишүүд JCI ASPAC 2017 буюу JCI Ази номхон далайн орнуудын чуулга уулзалтанд оролцох гишүүдийн бүртгэлийг хийж тус үйл ажиллагааг сурталчиллаа. 





 



 

 

 


 


 

 

С.Мөнхзул




Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top