Долоон настай хүүг хөнөөсөн Барсболд, Сэлэнгэ нарын хэрэг шүүхэд шилжлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 16

Өнгөрсөн жилүүдэд гэр бүлийн гадуурх харилцаанаас болж хэд хэдэн шуугиан дэгдээх хэргүүд гараад байснаас Дорнод аймгийн Хэрлэн суманд оршин суух долоон настай хүүг эцгийнх нь нууц амраг захиалгаар хөнөөлгөсөн хэрэг нийгмийг цочролд оруулаад байсан билээ. Хэргийг эргэн сөхвөл иргэн Ц гэр бүлээс гадуур 25 настай С гэгчтэй харилцаатай байсан юм. Иргэн Ц өөрийн төрсөн хүүгээсээ болж эхнэрээсээ салж С-тэй хамтран амьдарч чадахгүй байсан учраас түүний нууц амраг С нь долоон настай хүүхдийг нь 1998 онд төрсөн эгч дүүсийн хүүхэд болох Б-д мөнгө төлөн хөнөөлгөн хамтран амьдрах сэдэл төрсөн байна. Улмаар Б нь С-ээс 200 орчим мянган төгрөг авч долоон настай хүүг боомилж алан амиа хорлосон гэх дуудлагыг өгчээ. Гэхдээ муу юм модон улайтай гэж хэргийг цагдаагийн ажилтнууд сайтар шалгасны эцэст 18 настай Б нь хүүг С-ийн захиалгаар алсан хэмээн хэргээ хүлээсэн. Тэгвэл энэ хэргийг үйлдсэн Б-д прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 145.2, 91.2, 91.2.11, 91.2.15, хүүг хөнөөлгөхөөр захиалга өгсөн С-д 91.2.3, 91.2.11, 91.2.15 дахь заалтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн байна.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top