Эр хүн танд баярын мэнд хүргэе

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 18

-Монгол Улсын Зэвсэгт хүчний 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” өнөөдөр тохиож байна. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмад дайчид, эр цэргийн албан хаагчид, ирээдүйн эх орны энхийн сахиулагчид,  улс, гэрийн  тэргүүн болсон эр хүн танд баярын мэнд хүргэе.

 

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч 
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших монгол эр хүн

Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн 
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан 
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн

Би нартад хорогдон шуугих хялмаат ширүүн шуураганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах 
Би халуун сэтгэл энэхэн биеээ бусдад зориулах Монгол эр хүн

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч 
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн 
Би аргалын утаа үнэртэж ангир уургаа залгилж өссөн 
Би тэнгэртээ сүслэн наранд залбирах хөх толботой Монгол эр хүн 

Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн
Би дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх дээшээ хиймортой монгол эр хүн
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би морьтон ардын удам залгах уурага сунгах монгол эр хүн 

Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би барцадгүй монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай 


Монгол эр хүн


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top