Монгол Улсын иргэн бүр 20 сая төгрөгийн ӨРТЭЙ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 21

 Монгол Улсын нийт гадаад өр 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 23.4 тэрбум ам.доллартай тэнцлээ. Нийт өрийг гурван сая хүндээ хуваавал Монгол Улсын иргэн бүр 7800 ам.доллар буюу 20-иод сая төгрөгийн өртэй болжээ. Манай улс эдийн засгийн хувьд хүнд байдалд орсныг энэхүү тоо баримт харууллаа. “Өртэй хүн өөдөлдөггүй, Өттэй мал таргалдаггүй” гэсэн монгол ардын зүйр цэцэн үг бий. Өрийн бичгээс өнөөдрийн өр зээл хүртэл юу болж өнгөрөв, хэн хэрхэн зарцуулав гэдгийг тоо баримт болон үйл явдал дээр үндэслэн тоймлон хүргэж байна.

Монголын анхны өрийн бичиг

Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш 10 жилийн дараа анхны өрөө тавьжээ. Ингэхдээ “Бага болзоот” нэршилтэй өрийн бичиг үйлдсэн байна. Өрийн бичгийг 1921 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр гаргажээ. Энэхүү өрийг болзсон ёсоор зургаан хувийн хүүтэйгээр хоёр жилийн дараа 1923 онд Ардын засаг төлж дуусгасан байна. Тухайн үед гадаад дотоодын зээл гэх юм байхгүй, гадаад харилцаа тааруу байсан тул ийнхүү дотооддоо өрийн бичиг гаргажээ. “Бага болзоот” өрийн бичиг хэдэн хувь борлогдсон, хэчнээн хэмжээний мөнгө цугласан нь тодорхойгүй ч 1923 он хүртэл хоёр жил төлж барагдуулснаас үзвэл багагүй мөнгө цугласан байх магадлалтай юм. Анхны өрийн бичгээр боссон мөнгөөр Ардын засаг санхүү эдийн засгийн байдлаа дээшлүүлж чадсан байна. Тусгаар тогтнолоо олсноос хойш хүнд хэцүү, наашаа гэх гаднын зээл тусламжгүй он жилүүдэд ийнхүү мөнгө босгох арга сүвэгчилсэн хэрэг билээ.

Зөвлөлт холбоот улсын их өр гэж юу вэ?

   Монгол Улс 1911 онд өрийн бичиг гаргаснаас хойш гол төлөв Зөвлөлт улсаас зээл тусламжийг түлхүү авч иржээ. Энэ нь сүүлдээ хойд хөршид төлөх их өр болж хувирсан билээ. Тухайн үед хоёр талаасаа чухам хэдий хэмжээний өр төлбөртэй вэ гэдэгт нарийвчлан өнөөгийнх шиг тооцоо хийсэн баримт байхгүй учраас 1940-өөд он хүртэл тодорхойгүй явж ирсэн байна. Нөгөө талаасаа ЗХУ нь социалист лагерийн хамгийн том гүрэн байсны хувьд Монголд зээл, буцалтгүй тусламж хэлбэрээр бүтээн байгуулалтын олон ажлыг хийжээ. Тиймээс энэ өрийн асуудал нь Орос, Монгол хоёр улс ах дүүгийн харилцаатай байх үед хурцаар хөндөгдөж байгаагүй байна. Харин 1990 он гарч ЗХУ задарч, Монгол Улсад ардчиллын салхи үлээсэн он жилүүдтэй хамт ОХУ-д 11,7 тэрбум шилжих рублийн өртэй гэсэн тооцоо гарч ирсэн юм. Нэг шилжих рубль, нэг ам.доллартай тэнцэж байв. Өөрөөр хэлбэл Монгол Улс ОХУ-д 11.7 тэрбум долларын өртэй болжээ. Энэхүү их өрийг дарах асуудлыг Монголчууд 1990 оноос эхлээд идэвхтэй хөөцөлдөж эхэлсэн байна. Тодруулбал, Д.Бямбасүрэн гуайн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар өрийн асуудлыг шийдэх талаар ОХУ-д айлчлахдаа тус улсын Сайд нарын зөвлөлийн дарга В.С.Павловтой уулзаж хэлэлцээ хийсэн ч бүтэлтэй болоогүй байдаг. Түүнээс хойш 1992 – 2000 онд Засгийн эрхийг барьж байсан ерөнхий сайдууд ОХУ-тай Их өрийг дарах тохиролцоонд хүрч чадаагүй аж. Харин 2000 онд Н.Энхбаярын тэргүүлсэн Засгийн газар их өрийн талаар ОХУ-тай яриа хэлэлцээг эрчимтэй хийж эхэлжээ. ОХУ-ын талаас өмнө нь тавьж байсан өрийн 85 хувийг хөнгөлөх, үлдсэнд нь үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудыг тооцож авъя гэдэг саналаа шаргуу тавьж байжээ.

  Тодорхой хугацаанд Их өрийг төлөх хэлэлцээр үргэлжилж 98 хувийг нь тэглэж, хоёр хувь буюу 250 сая долларыг Монголын тал төлөх шийдвэрийг ОХУ-ын тал 2003 оны 12 дугаар сард гаргасан байна. Их өрийг тэглэсэн гавьяаг олон хүн өөртөө наахыг оролддог ч энэ бол гарцаа байхгүй Н.Энхбаярын гавьяа гэж болно. Нөгөө талдаа өр цайруулсан нь тодорхой шалтгаантай байв. Монголчууд олон мянган мал, мах, сүү, түүхий эдээ огт үнэгүйгээр, эс бөгөөс маш бага үнээр хойд хөршид нийлүүлж ирсэн. Түүнчлэн Монгол Улс ЗХУ-аас улс төр, эдийн засгийн хувьд бүрэн хараат байсан, 30 гаруй мянган хүнээ хэлмэгдүүлсэн хар түүхийг дахин сөхөхгүй байх гэсэн амлалт, өчгийг манай удирдлагуудаас авч байж Их өрийг цайруулсан гэдэг нь ч үнэний ортой юм.

Ч.Улаан: Их өр биш, их хөгжлийн зээл байсан

Их өрийг тэглэх үед (2000 – 2004 он) Сангийн сайдаар ажиллаж байсан                                           Ч.Улаантай уулзаж, их өрийн талаар тодруулга авлаа.

- Монголчууд хуучин Зөвлөлт холбоот улсад тавьсан зээлийг ИХ ӨР гэж нэрлэх нь зөв байсан уу? - Өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд тэр үеийн өр маань өр биш байжээ гэсэн сэтгэгдэл төрдөг болсон. Мэдээж их хэмжээний зээл авсан. Энэ зээлээр асар их хэмжээний бүтээн байгуулалт хийсэн. Энэ бол бүтээн байгуулалтад зориулж авсан зээл байсан. Нөгөө талаас нь харвал яагаад өр биш гэж үзэх вэ гэхээр ямар нэгэн дарамт үүсгээгүй. Харин ч бүр зээл төлөх хугацааг олон удаа хойшлуулж, хүүг нь бууруулж зээлийг үр дүнтэй төлөх бололцоог нээж өгч байсан. Ингээд бодоход сонгодог утгаараа өр биш байжээ гэж үзэж болох юм гэж би бодож байна. Харин өнөөдрийн үүсээд байгаа өр бол жинхэнэ өр юм даа. Хугацаа тулгуу байна. Төлөхөөс өөр аргагүй. Тэгэхээр Зөвлөлт холбоот улсын олгосон хөрөнгө оруулалт бол хөгжлийн албан ёсны тусламж байжээ. Аль ч утгаараа, төлөх нөхцөлийн хувьд, түүнийг барагдуулсан арга хэлбэр, бүтээн босгосон зүйлийнх нь хувьд авч үзвэл хөгжлийн албан ёсны тусламж байсан гэж зүй ёсоор үзэх ёстой. Төлөхдөө бид 98 хувийг нь чөлөөлөөд хоёр хувийг нь төлсөн. Монгол Улсын эдийн засагт ямар ч дарамтгүйгээр төлсөн. Өөрөөр хэлбэл, Монголын маань эдийн засгийн чадавхид нь тохируулаад энэ зээлийг барагдуулсан. 

ЗЭЭЛ НЭМЭГДЭЭГҮЙ Ч ӨРИЙН СУУРЬ ТАВИГДСАН ХЯМРАЛЫН ОН ЖИЛҮҮД (1990 – 2000)

Монгол Улс 1990 онд чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн нь улс орны эдийн засагт хүндээр туссан юм. 1990-ээд оны эхний хагаст ДНБ-ий үзүүлэлт буурч, инфляци гаарч, ажилгүйдэл газар авсан бол хоёрдугаар хагаст банкны салбар өргөн хүрээтэй хямралд өртсөн билээ.Үүнийг тухайн үеийн төрийн тогтворгүй байдалтай холбон тайлбарлах ёстой. 1996-2000 онуудад Ард, Даатгал, ХОТШ, Сэргээн босголт болон Хөдөө аж ахуйн банкууд төрийн буруу шийдвэрүүдийн улмаас дампуурч байлаа. Хувийн хэвшлийг дээрэмдэх улс төрчдийн явуургүй бодлого эдийн засгийн хямралыг бий болгосон түүхтэй. Тэр үеийн бодлогогүй шийдвэрүүд эдийн засгийг ганхуулж, өнөөдрийн өр зээл, хямралын суурийг тавьсан байх үндэслэлтэй юм. Төрийн өмчийг хувьдаа завшдаг, хувийн өмчийг төрийн эрх мэдэлтнүүд дээрэмддэг луйвар энэ үеэс эхэлсэн. Өмч хувьчлалын он жилүүдэд гаднаас зээл авах гэхээсээ илүүтэй улсын хөрөнгө, үйлдвэрүүдийг зарж “төсөв бүрдүүлэх” сонирхол л эрх баригчдад байжээ. Улсын өмчийг хувьчилж авах гэсэн эрх мэдэлтнүүдэд гадаад оронтой харилцах, зээл авах сонирхол тухайн үед байгаагүй ч байж мэднэ. Түүнчлэн ингэж эдийн засгийн тогтворгүй байдалд байсан Монгол Улсад зээл өгөх улс орон хэн байх билээ. Иймээс энэ үед Монгол Улсын гадаадаас авах зээл нэмэгдээгүй ч одоогийн эдийн засгийн хямрал, өр зээлэнд унах суурь тавигдсан юм. Харин 2000 оноос хойш Монгол Улс баялгийн эзэн гэдэг мессеж дэлхий нийтэд хүрсэн нь зээл тавих өргөн боломж бий болгосон. Тодруулбал, 2002 оноос өмнийн говийн алт, зэсийн хольцтой Оюутолгойн ордын чимээ ил болж, Монгол Улсыг дэлхийн сонорт хүргэлээ. Энэ үеэс баялаг ихтэй монголчуудад зээл олгох, хөрөнгө оруулах сонирхол ихэссэн юм. Оюутолгой бол дэлхийн эдийн засгийн “акулуудыг” Монгол руу чиглүүлэх анхны шанг татсан орд юм

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН ХЭМЖЭЭ /1990-2013/

 Монгол Улсын Засгийн газар Олон Улсын банк, санхүүгийн байгууллага, түншлэгч улс орнуудаас 1990-2013 оны хооронд 2.8 тэрбум ам.долларын гадаад зээлийг авч ашиглажээ. (Хүснэгтээр үзүүлэв) Энэ зээл бол зөвхөн Засгийн газрын зээл бөгөөд хувийн хэвшил хэр хэмжээний өртэй байсан тухай мэдээлэл 2010 оныг хүртэл хаалттай явж иржээ. Монгол Улсын засгийн газар 1991-2013 онд гадаад зээлийн үйлчилгээний төлбөрт нийт 1290.7 сая ам.долларын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлж барагдуулжээ. 

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ДӨРВӨН ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨР НЭМЭГДҮҮЛЭВ (2009 – 2017 он)

Оюутолгойн ордыг нээснээс хойш улсын эдийн засаг сэргэх нь, одоо л монголчууд сайхан амьдрах нь гэсэн итгэл найдвар төрж байлаа. “Эрдэнэт” үйлдвэрээс гурав дахин их зэсийн нөөцтэй, баяжмал дахь зэсийн агуулах хэмжээ нь илүү гэх зэргээр магтацгааж байв. Гэвч “Долоо хэмжиж нэг огтлох” ёстой байсан Оюутолгойн гэрээг нэг л өдөр төвөггүйхэн батлачихсан. 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, (тухайн үеийн) Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, хөрөнгө оруулагч талаас Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинто компаниуд гэрээ байгуулав. Гэрээгээр анхны хөрөнгө оруулалтын хэмжээг 4.1 тэрбум доллар гэж тусгав. Гэхдээ энэ тоо 2012 оны 2 дугаар улирлын эцэс гэхэд 1.1 тэрбум ам.доллараар нэмэгдэж 5.2 тэрбум ам.доллар болсон юм. Баялгаа эргэлтэнд оруулсан Монгол Улс Оюутолгойн 34 хувийг эзэмшиж, урьдчилгаа төлбөрт 250 сая ам.доллар авахаар тохиров. Гэрээ байгуулагдсанаас хойш зургаан жилийн хугацаа өнгөрөхөд, Оюутолгой компани Монгол Улсын Засгийн газарт төлсөн татвар, хураамж, ажиллагсдын цалин, ханган нийлүүлэгчдээс худалдан авсан бараа, үйлчилгээний төлбөр зэрэгт нийт 5.5 тэрбум орчим ам.доллар зарцуулсан аж.

 Оюутолгойн хөрөнгө оруулагчид ингэж тайлбарласан билээ. Анх 4.4 тэрбумын хөрөнгө оруулалт оруулна гэж байсан менежментийн баг, Рио Тинто яахаараа 5.5 тэрбум төгрөг зарцуулчихав. Монголын тал шалгаад үзэхээр хоёр тэрбум долларыг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй, Рио Тинто баримт гаргаж нотолж чадаагүй юм. Гэвч Рио Тинто 5.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж гүрийсээр 2015 онтой золгож, Оюутолгой компани гүний уурхайгаа ашиглалтад оруулах болсноо мэдэгдэв. Иймд дахин хөрөнгө оруулалт шаардлагатай болжээ. Ингээд алдарт Дубайн гэрээг 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр үзэглэх нь тэр. Оюутолгойн гүний уурхайг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаснаар 4.4 тэрбум ам.долларыг зээлээр АНУ, Канад, Австралийн засгийн газрын харьяаны экспортын зээлийн агентлагууд болон арилжааны банкуудаас авахаар шийдвэрлэжээ.

Энэхүү хөрөнгө оруулалтын хэмжээг 6 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлэх боломжтой гэж тохирчээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гүний уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээрээ өмнөх 5.5 тэрбумын хөрөнгө оруулалтын зарцуулалт хийсэн гэх Рио Тинтогийн тулгалтыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Үндэслэлгүйгээр 2 тэрбум долларыг Оюутолгой зарцуулсан болж, 34 хувийг эзэмшиж буй Монгол Улс дахин 6 тэрбум ам.доллараас өөрийн хувь хэмжээгээрээ төлөх болов. Үүний тал хувийг нь одоо зарцуулчихсан байгаа. Нийт хөрөнгө оруулалтын 11.5 тэрбум долларын 34 хувийг Монгол Улс хөрөнгө оруулна гэж үзэхээр 3.9 тэрбум доллар ажээ. Зээлийн хүү нь жилийн 5 хувь. “Ногоон”-ы үнэ өдөр бүр өндөрөө авч байгаа энэ үед Монгол Улсын төлөх мөнгөний хэмжээ нэмэгдэж таарна. Тэгэхээр дор хаяж 4 тэрбум ам.доллар хол давсан үнийг бид төлж таарах болоод байна. Баялгаараа бид төлсөөр ч ирлээ.

Оюутолгойгоос Монголчуудад юу үлдэх вэ?

Эдийн засгийн амин чухал гэрээнд хайхрамжгүй хандсан нь ганцхан шалтгаантай байж болно. Хахууль авсан. Өөр юу ч биш.  Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

Бид Оюутолгойн гэрээнээс ашиг биш, алдагдал хүлээсэн нь илэрхий болов. Урьдчилгаанд авсан 250 сая ам.доллараар Монгол Улс сонгуульдаад л дууссан. УИХ-ын 2008 оны сонгуульд МАН 1,5 сая, АН нэг сая төгрөг ард түмэндээ баялгаасаа хүртээнэ гэж амласан ёсоор хамтарсан Засгийн газар тараасан. Оюутолгой компани 2020 оноос гүний уурхайг ашиглалтад оруулах ч Монгол Улс 2040 он хүртэл Оюутолгойгоос татвар авахгүй, ямар нэгэн ашиг хүртэхгүй гэж манай эдийн засагчид онцолж байна. Оюутолгойн 34 хувийг эзэмшигчийн хувьд 4 тэрбум гаруй ам.долларын өрөө төлсөөр ийнхүү 2048 он хүртэл гар дээрээ ганц зоос ч тавихгүй ажээ. Оюутолгойн төсөлд нийт зарцуулагдах хөрөнгө оруулагчдын зээл болох 11.5 тэрбум доллар (одоогийн байдлаар) –ыг Монголын баялгаар төлж дуусах нь хөдөлшгүй үнэн юм. 2050 он гэхэд Оюутолгой ордын гол нөөц шавхагдана гэж манай учир мэдэх геологичид өгүүлдэг. Бүтээн байгуулалт гэх зүйл Оюутолгойд үлдэхгүй. Хэнд ч хэрэггүй хэдэн цэнхэр сэндвичэн барилга л өмнийн говьд үлдэнэ. Усгүй говьд, ухсан нүх, урагдсан “сэтгэл”-ээс өөр юу ч үлдэхгүй. Уг нь Оюутолгойн ордыг хөрөнгө оруулагч нарт 100 хувь өгөөд татвараа өндөрхөн шиг аваад явсан бол Монголд ашигтай тусах байсан ч гэх хүмүүс бий.

“ХАР АЛТ”-НЫ ХААН ОРД ТАВАН ЖИЛ ӨРӨНД ЯВАВ 

Хоёр толгойн хувь заяа их ойролцоо. Нэг нь зэс, нөгөө нь нүүрсний орд газар гэдгээрээ л өөр. Бусдаар бол өрөнд өгөгдөөд, бид урьдчилж авч сонгуульд зарцуулснаараа ижилхэн зовлон эдэлж яваа ордууд. 2011 оны зун Тавантолгойн Зүүн Цанхийн нүүрсээр дэнчин тавьж 350 сая ам.долларын зээлийг БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас авч, нүүрсээ оронд нь өгөх шийдвэрийг Сү.Батболдын Засгийн газар гаргасан юм. Ингэж “Чалко”-гийн гэрээ хийгдэж, Тавантолгой дахь Монголын өр, зээлийн муу түүх үргэлжилсэн. Эх орны хишиг, эрдэнийн хувь хүртээнэ гэж нэгэнт амласан хойно “Чалко”-оос авсан 350 сая ам.доллараа 21 мянга, оюутны сургалтын төлбөр гэх зэргээр бүрэн тарааж дуусгасан билээ. Нэг тонн нүүрсээ 50 ам.доллараар өгч байсан С.Батболдын гэрээг Н.Алтанхуяг улам дордуулж 30 гаруйхан ам.доллараар өгөх гэрээ хийсэн. “Эрдэнэс Тавантолгой” компани тайландаа тусгаснаар “Баруун Цанхийн уурхайг ашиглалтад оруулснаар 2013 онд 2.1 сая тонн нүүрс борлуулж, 156.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 17.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2014 онд 5.7 сая тонн нүүрс борлуулж, 400.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, үндсэн үйл ажиллагаанаас 23.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан амжилт үзүүлээд байна” гэжээ. Дэлхийд тэргүүлэх коксжих нүүрсний орд маань жилд ердөө 20 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, түүндээ баясаж суугаа нь үнэхээр инээдэмтэй хэрэг юм. Энэ хугацаанд төмөр зам, нүүрс угаах үйлдвэр барих, гэрээнд өөрчлөлт оруулах тухай улстөрчид ярьсаар байсан боловч бодит ажил болсон нь үгүй. Тавантолгой өгөөж өгөх гэхээсээ илүүтэй өрөндөө нүүрсээ зөөсөөр өдийг хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд Монголчууд нэг хэрэглэгч, нэг зах зээлтэй байхын зовлонг Тавантолгойгоос бишгүй дээ л амсаж байна. Баруун цанхийг ашиглалтад оруулсан ч зөвхөн нэгхэн хэрэглэгчтэй улс түүний тоглоомын дүрмээр явдаг юм байна. ОХУ, Япон гээд гуравдагч зах зээлтэй болох нь нүүрсээ үнэд хүргэх эцийн боломж гэдгийг ойлгуулж, өнгөрсөн жилүүд бидэнд том сургамж үлдээлээ. Нөгөөтэйгүүр гадагшаагаа Хятад гэсэн ганцхан хэрэглэгчтэй мөртлөө, дотооддоо нүүрсний үнэ нь өөр өөр байж, нэг цонхоор харилцаж чадаагүй нь Монголын нүүрс үнэгүйдэх бас нэгэн шалтгаан болж ирсэн юм.

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ТОГЛООМЫН ДҮРМИЙГ ӨӨРЧИЛЛӨӨ

    Гэхдээ сүүлийн үед Тавантолгойд гэгээ татах өөдрөг мэдээ дуулдаж байна. Монгол Улс нүүрсээ нэг цонхоор гадны хэрэглэгчдэд борлуулах нь улсад ч, хувийн хэвшилд ч хэрэгтэй гэдгийг мэргэжлийн Засгийн газрын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойн ордтой танилцахдаа хувь, хувьсгалын компаниудад чиглэл болгон өгсөн юм. Энэ үеэр “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, өнгөрсөн жилүүдэд Тавантолгойн тааруу гэрээ хувийн компаниудыг ч хөлдөө чирсэнийг онцолж байсан. Ерөнхий сайдын өгсөн чиглэл үр дүнгээ өгч саяхнаас “Эрдэнэс тавантолгой” компани “Чалко”-д нэг тонн нүүрсээ 71 ам.доллараар өгч эхэллээ. Түүхэндээ бид ийм өндөр үнээр нүүрсээ борлуулж байгаагүй юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдээлснээр 2016.12.31-ний байдлаар Чалкод төлөх өрнөөс 76 сая ам.доллар үлдсэн байна. Нүүрсний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор дээрх өрийг хоёр сарын дараа төлж барагдуулах боломж ийнхүү бүрджээ. Мөн орон нутгийн өмчит “Тавантолгой” компани олборлож буй нүүрсээ өмнөхөөсөө өндөр үнээр борлуулж эхэллээ. Энэ бүхэн “Тавантолгойг өрнөөс салгаж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадах нь” гэсэн найдлагыг төрүүлж байна. Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар УИХ-д өргөн барихаар боловсруулж байгаа билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Тавантолгойн төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн Эрдэнэс-Тавантолгой» компанийн оролцоог зохистой түвшинд хангана” гэдгээ мэдэгдсэн. Ямар боловч Тавантолгойн ордтой холбоотой өрнөж буй эдгээр үйл явдлаас дүгнэхэд энэ орд эдийн засагт эерэг үр дүн авчрах итгэл найдвар төрүүлж эхэллээ.

Д.Бямбасүрэн: Баялгаа гадныханд цөлмүүлээд байхаар эдийн засаг өөдлөхгүй

 Эдийн засаг хүндэрсэн, өр зээлийн дарамт үүссэн энэ үед туршлагатай эдийн засагчийн санал зөвлөгөө чухал. Тиймээс Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн гуайн байр суурийг сонслоо.

Монгол Улсын эдийн засаг сайнгүй байна. Дампуурал зарлах хэмжээнд ч очиж магадгүй гэж эдийн засагчид анхааруулж байна. Үүний үндсэн шалтгааныг та юунаас хамаарч байна гэж харж байна вэ?

 Монгол орон чинь буддын соёлтой орон. Буддын сургаальд “Зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэж сургадаг нь хамгийн энгийн мөртлөө үнэн зүйл шүү дээ. Эдийн засаг хямарч буй гурван шалтгаан байна. Баялгийн эзэн байж эзэмшихийн оронд баялгийг гадныхны гарт өгснөөс болоод уул уурхай, эрдэс баялгийн нөөц Монголд үр ашгаа өгөхгүй байна. Жишээлбэл, Оюутолгой гэхэд жилд гурван тэрбум долларын экспорт хийж байна. Монголд 10 хувь нь л орлого болж орж ирээд бусад нь гадны хөрөнгө оруулагчдын ашиг болж байна. Монгол зөвхөн зэс гаргасан гэсэн тоо бариад л хоцорч байна. Үйлдвэр хөгжиж байна, гадаад худалдааны тэнцэл сайжирч байна гэж ярих ч доллар орж ирэхгүй байна. Валютын нөөц ховордоод, ханш унаад, бүтээгдэхүүний үнэ өсч олон түмний амьдрал хэцүүдлээ. Эхний шалтгаан нь энэ юм. Хоёрдугаарт сүүлийн 10-аад жилийн турш уул уурхайг хөгжүүлэх бодлогыг түлхүү явуулж ирлээ. Уул уурхай гэдэг бол хамгийн тогтворгүй зах зээлийн салбар. Үнэ нь олон жилийн дунджаасаа 100 хувь өсч болно, доошоогоо 50– 60 хувь ч унаж болдог салбар. Тэгэхээр уул уурхайн үнэ унасан энэ үеийг эдийн засаг даахгүй байна л даа. Гурав дахь шалтгаан нь төсвийн дарамт маш их байна. Эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн төсөв баталдаг. Монголын төсвийн уутны ам тоссон аж ахуйн нэгжүүд олон болжээ. Тендер авна, үнэ өртгөө нэмнэ. Төсвийн зардлаа нэмсээр байгаад ийм байдалд хүргэлээ.

Энэ хүндрэлээс гарах ямар арга зам байна вэ?

 Гарах арга замыг хоёр хувааж үзэж болно. Эдийн засгийнхаа дүрийг өөрчлөх хэрэгтэй байна. Бид уул уурхай гээд байдаг. Гэтэл нөгөө талдаа хониныхоо ноосыг талд овоолоод хаяж байна шүү дээ. Хөдөө аж ахуйн түүхий эдээ боловсруулах үйлдвэрээ дэмжээд явсан бол ажлын байр нэмэгдэнэ. Бид 70 сая малтай улс. Аймаг бүрт махыг өндөр технологиор боловсруулах жижиг үйлдвэр байгуулаад бүтээгдэхүүнээ гаргах юм бол хэрэглэгчдэдээ сайн чанарын бүтээгдэхүүн өгөөд зогсохгүй гадаад зах зээлд ч гарах боломжтой болно. Нөгөө талаас байгаа нөөц бололцоогоо зөв юманд зарцуулах хэрэгтэй. Тухайлбал, Хөгжлийн банкны шугамаар авсан Чингис бондын хэдэн тэрбум долларыг үр өгөөжгүй зарцуулалт хийж хаяад төлбөрийн чадваргүй болж байна. Ямар ч хөрөнгө оруулалт хийлээ гэсэн үр ашгийг нь тооцоод эргүүлээд өөрийнхөө орлогоор зээлээ нөхөх чадвартай байх ёстой. Гуравдугаарт, Монголын эдийн засаг импортоос маш их хамааралтай байна. Жишээлбэл, газрын тосны жилийн хэрэгцээ гэхэд тэрбум доллар давсан байна шүү дээ. Гэтэл бид газрын тосныхоо олборлолтыг гаднын компанид өгчихөөд өөрсдөө гаднаас доллараар шатахуун авч байна. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн бий болгож сэргээх ёстой.

Н.Алтанхуяг, “Фортуна” Н.Батбаяр нарын шинэ цагийн ИХ ӨР 

 УИХ-ын 2012 оны сонгуульд олонхи болсон АН-ын Засгийн газар наймдугаар сард 10.9 тэрбум ам.долларын гадаад өртэй Монгол Улсыг хүлээн авсан юм. 1990 - 2011 он хүртэл манай улсын гадаад өр нэмэгдэж ирсэн ч төдийлөн өндөр хувиар өсөөгүй байдаг. Харин 2012 – 2016 онуудад өрийн хэмжээ өмнөхөөсөө 2.2 дахин нэмэгджээ. Н.Алтанхуяг Засгийн газар тэргүүлж эхэлснээсээ хойш өрийг огцом нэмэгдүүлэх бодлого барьж эхэлсэн юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын санаачилгаар таван тэрбум ам.долларын Засгийн газрын бонд гаргахаар болж, эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргахыг УИХ 2012 оны 10 дугаар сард зөвшөөрөл олгосноор Н.Алтанхуяг, “Фортуна” Н.Батбаяр нарын өр тавьж эхлэх зам шулуудсан. Ингэж “Чингис” бонд, удалгүй 2013 оны сүүлчээр 300 тэрбум иенийн “Самурай” бондыг Монгол Улсын Хөгжлийн банк гаргасан. Харамсалтай нь Засгийн газарт гарт баригдаж нүдэнд үзэгдэх, үр өгөөжөө өгөх бодитой төсөл байгаагүй билээ. Шинэ бүтээн байгуулалт, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, гэсэн тойм жагсаалттай л сууж байлаа. Бараг хагас жил хий дэмий мөнгөө дарсны дараа Засгийн газар нүдээ аниад судалгаа шинжилгээгүй төсөл хөтөлбөрт мөнгөө зарцуулахаар хөдөлгөсөн. Уг нь олон улсын зах зээлээс хүүтэй мөнгө босговол түүнийгээ зөвхөн үр ашгаа өгөх төслүүдэд зарцуулах хэрэгтэйг Дэлхийн банкнаас анхааруулж байсан ч манай эрхмүүд төдийлөн ойшоосонгүй. Монгол төрийн түүхэнд хамгийн их өр тавьсан засаг бол Н.Алтанхуягийн Засгийн газар.

  Гэвч өр зээлийг эргээд улс оронд ашгаа өгөхөөргүй, тооцоо судалгаа муутай төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, гарын салаагаар урсгасан нь өнөөдөр нэгэнт тодорхой болжээ. Зам, барилга, орон сууц, цементийн үйлдвэр, байшин үйлдвэрлэх төсөлд тус зээлийг зарцуулсан нь эдийн засагт үр өгөөж авчирсангүй. Нөгөөтэйгүүр, Н.Алтанхуягийн Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн цаана хувийн ашиг сонирхол, аваа өгөө давамгайлж байсан нь өдгөө хууль хяналтын байгууллагаар шалгагдсаар байна. Хөгжлийн банк УИХ-аар баталсан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой ч дуртай компаниа санхүүжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл байв. Хөгжлийн банкны удирдлагууд дур мэдэн өөрсдөө төсөл сонгон шалгаруулах болсон юм. Ингэж хууль зөрчихийн зэрэгцээ санхүүжилт олгож буй төслүүдийн өртөг их хэмжээгээр үндэслэлгүйгээр өсөх тохиолдол олон байлаа. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын өр дөрөвхөн жилийн дотор 10.9 тэрбум ам.доллараас 23.4 тэрбум ам.доллар болж өссөн билээ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ӨРИЙН ХЭМЖЭЭ

Монгол Улсын нийт гадаад өр 2010 оны эцэст 5.9 тэрбум ам.доллар байсан бол 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 23.4 тэрбум ам.доллар хүрээд байна. Засгийн газрын гадаад өрийн өсөлтийг авч үзвэл 2011-ээс 2012 онд 94 хувиар өссөн ба энэ нь Олон улсын зах зээлд гаргасан Чингис бондын нөлөө юм. Эх сурвалж: Монголбанк

ЭНЭ ЖИЛ 6,6 ИХ НАЯДЫН ӨР ТӨЛНӨ

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар төсвийн жилд төлөх гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөрт нийт 1 их наяд 345.1 тэрбум төгрөг төлнө. Харин Засгийн газрын зүгээс гадаад дотоод зээллэгийн үндсэн төлбөрт нийт 5 их наяд 371.1 тэрбум төгрөгийг дараах хуваарийн дагуу төлнө. Зээлийн хүүтэй нийлээд 6,6 их наяд төгрөгийг энэ жил өрийн төлбөрт төлөхөөр байна.

4.5 тэрбум ам.долларын зээл дуудагдах эрсдэлтэй байна

   Үе үеийн Засгийн газруудын өр зээл нэмэгдүүлж ирсэн баримтыг бид дэлгэж байна. Хамгийн ноцтой нь, эдгээр зээл бүгд хугацаанаасаа өмнө дуудагдах эрсдэл үүсчээ. Зээл хугацаанаасаа өмнө дуудагдах эрсдэл үүссэн гэдэг нь тухайн зээлийн хөрөнгө оруулалт, зарцуулалт маш муу байгаагийн нэг илрэл. Чанаргүй зээл, муу төсөлд хөрөнгө оруулсны үр дүн нь хугацаанаасаа өмнө дуудагдах, зээлээ төлж чадахгүйд хүрэх явдал байдаг. Доорх зээлийн талаарх тоо баримт бол 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монголбанкнаас гаргасан албан ёсны мэдээлэл юм. Уг мэдээлэл нь хэвлэлд гарч байгаагүй бөгөөд “Зиндаа” сэтгүүл анх удаа дэлгэж байна. Хөгжлийн банк үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банкны баталгаатайгаар олон улсын хөрөнгийн болон гадаад зах зээлээс босгосон үнэт цаас, зээлүүд болох 4.5 тэрбум орчим ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад валютын эх үүсвэрүүд хугацаанаасаа өмнө эргэн дуудагдах өндөр эрсдэл бий болжээ. Түүнчлэн Хөгжлийн банкны 105.4 тэрбум ам.долларын зээл хугацаанаасаа өмнө дуудагдаж эхэлсэн байна. Энэ бол өнөөдөр эдийн засагт аюулын харанга дэлдэж буйн дохио юм.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар 23.4 тэрбум ам.долларын ИХ ӨР хүлээж авлаа 

 - энэ их өрийг хэн хэн бий болгов? -

Монгол Улсын 23.4 тэрбум ам.долларын ИХ ӨР нэг өдөр бий болчихоогүй ч өнгөрсөн хэдхэн жилийн дотор энэ хэмжээнд хүрсэн нь тодорхой боллоо. Гадаадын хөрөнгө оруулагчид манай улс руу шуурч байсан тэр үеийг бид мандан бадрахын дохио гэж бардамнан сагсуурч байтал эсрэгээрээ “модоо барих”-ын цондон байж таарлаа. Дэлхийд хосгүй Оюутолгойн зэсийн орд, Азид ханьгүй Тавантолгойн нүүрсний ордоо ашиглалтад оруулж, улсаараа хөгжин цэцэглэнэ гэсэн эндүүрлийн минь баталгаа өнөөдрийн энэхүү их өр болж байна. Гэвч энэ уг нь эндүүрэл байгаагүй юм. Тэр их баялгаа эдэлж хэрэглэж чадахгүй юм гэхэд ядаж ийм их өр, зээлийн дарамтад орохгүй байх боломж байсан. Монголын тоотой хэдэн улстөрчдийн хар гай, толгой хэдэн олигархийн балгаар өнөөдөр улс орноороо өр зээлийн өмнө өвдөг борхирлоо. Буруутнууд нь чухам хэн бэ. Оюутолгойн гэрээг үзэглэсэн С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх, Ч.Сайханбилэг (Дубайн гэрээ), Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурсан Сү.Батболд, бондын мөнгөөр тоглосон Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар. Тэдэнд бултаж, бухах зам байх учиргүй. Эцсийн эцэст бидэнд хатуу ч гэлээ үнэн л хэрэгтэй. Эндүүрлээсээ бид үнэнийг мэдэж байж хагацна. Гарцаагүй үнэн гэвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар Ж.Эрдэнэбатын Засгийн газарт 23.4 тэрбум ам.долларын өртэй Монгол Улсыг хүлээлгэн өгөөд байна. Дээр нэр дурьдсан өмнөх үеийн улстөрчид Ж.Эрдэнэбат гэх 42 настай залууд Монголын их өрийг хадган дээр тавиад, бахдалтайгаар хүлээлгэж өглөө ч гэж хэлж болно. Өр тавьсан, өрийг зарцуулсан, салхинд хийсгэсэн жинхэнэ эзэд нь хөшигний ард ял завшсан хэрэгтэн шиг тааламжтайгаар маасайж үлдлээ.

МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ”ГЭРИЙН ДААЛГАВАР”

Одоо бусдын нүүсэн өргийг хэрхэн засч нүүх вэ гэдэг асуултад хариулт өгөх нь Ж.Эрдэнэбатын цорын ганц бодлого болж хувирлаа. Цаашид Монгол Улсын энэ их өр зээлийг яаж төлөх вэ, нэмж өр зээл тавих уу, тавих бол тэр зээлээ юу юунд зарцуулах вэ гэх мэт тоймгүй олон асуултад тэр хариулах хэрэгтэй болжээ. Түүнийг эдийн засаг хямарсан, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан, өр зээлийн төлбөр, хүү нэхэгдсэн хүнд цаг үе хүлээж байна. Мэдээж шинэхэн Засгийн газраас түргэн хугацаанд үр дүн хүлээх аргагүй юм. Гэвч гэрэл эхнээсээ асч байна. Мэргэжлийн Засгийн газар огт өр зээл тавихгүйгээр өр зээлнээс гарах бодлого хэрэгжүүлж дөнгөхгүй. Тодорхой хэмжээний үр дүнтэй төсөл хөтөлбөр, үйлдвэрийн зориулалтаар зээл авах нь дамжиггүй. Харин авсан зээлээ үр дүнтэй зарцуулах нь Ж.Эрдэнэбатын тулах цэг байх учиртай. Энэ дагуу Энэтхэг улсаас олгох 1 тэрбум ам.долларын зээл авахаар болов. Уг зээлээр сүүлийн 20 гаруй жилийн турш ярьсан ч ажил хэрэг болгож чадаагүй нефть боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэжээ. Үүнийг олон хүн зөв нүүдэл гэж харж байна. Монгол Улс дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн өндөр ач холбогдолтойн дээр үндэсний аюулгүй байдлын нэгэн баталгааг бий болгох юм. Ж.Эрдэнэбат газрын тосны үйлдвэр байгуулж чадвал түүхэн гавьяа байгуулна. Мөн нүүрсээ ч урьд хожид байгаагүй өндөр үнээр борлуулж эхэллээ. Энэ ч бас гэрэл. Энэ мэт гэрэл асаах гэж хичээж байгаа нь эдийн засагт бага ч гэсэн итгэл найдвар төрүүлж байна. Гэвч тэр хожлын нүүдлээ хараахан хийгээгүй, хийтлээ ч удахаар харагдаж байгааг хэлэх хэрэгтэй. 2020 онд түүнээс хожлын нүүдэл хийв үү гэж асуухгүй, харин зөв нүүж чадсан уу л гэж асуух болно. Яагаад гэвэл, ирэх дөрвөн жилд их өрнөөс салах ямар ч боломж байхгүй. Гагцхүү зөв нүүдэл хийвэл хожил нь хожим ирнэ.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД 

Манай улс хоёр удаа их өр үүсгэжээ. Эхний их өр нь Зөвлөлт холбоот улсад тавьсан 11.7 тэрбум ам.долларын өр. Удаах их өр нь үүнээс яг хоёр дахин их буюу өнөөгийн 23.4 тэрбум ам.долларын өр. Эхний өрийг бид 70 жилийн турш хэрэглэсэн. Үйлдвэр, дэд бүтэц, аймгийн төв, хот, авто зам, төмөр зам гэх мэт асар их бүтээн байгуулалтыг энэ өрөөр барьж байгуулсан. Тэгвэл удаах их өрийг бид 25-хан жилийн дотор бий болгожээ. Социализмын үед бүтээж босгосонтойгоо харьцуулахад энэ өрөөр бид юу ч бүтээн байгуулж чадсангүй. Мөн өмнөх их өрийн ердөө 2-хон хувийг бид буцаан төлсөн. Бусад 98 хувийг тэглэж чадсан. Харин одоогийн өрийн нэг доллар, нэг центийг ч тэглэх боломжгүй.

    Энэ их өрийг ясаа цайтал төлнө. Мөнгөөр төлж чадахгүйд хүрвэл баялгаараа төлнө. “Чалко”-гийн өрийг сая бид Тавантолгойн нүүрсээрээ төлсөнтэй яг адил замаар. Цаашлаад бид баялгаараа ч төлөх боломжгүйд тулж ирээд байна. Учир нь, бидний баялаг одоо хүнийх болсон нь олон. Уул уурхайн баялгийн маань дийлэнх хэсэгт гаднын компаниуд хэдийнэ өөрийн тугаа хатгаж амжжээ. Манай улсын Ерөнхийлөгч “Бид Оюутолгой гэх “охиноо” нэгэнт хүнд өгчихсөн. Тэр охин хүний эхнэр болчихсон бол алдааг засах ямар ч боломжгүй” гэж хэлж байсан удаатай. Тэгвэл баялаг маань хүнийх болчихсон байхад өрөө бид юугаараа төлөх вэ? Бүхнээс үнэтэй тусгаар тогтнол, газар нутаг минь өрийн дэнчин болох өдөр бүү ирээсэй. Монголын минь заяа түшнэ гэж найдъя.

Зиндаа сэтгүүл №2

2017 оны 1-р сар

Т.Амартүвшин 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR LUCIEN(45.152.182.94) 2022 оны 02 сарын 07

Өдрийн мэнд Эрхэм донор минь\n Энэ нь Бөөрний донор, эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүст, Энэтхэгийн Венката нарийн мэргэжлийн эмнэлэг, Сент Стев Медикал №29В дугаарт байрлах эмнэлгийн зарим өвчтөнд бөөрний эрэлт их байгаа тул бөөр дахин $800,000 доллараар худалдан авч эхэлснийг мэдэгдэх зорилготой юм. Road, Бангалор Энэтхэг, Сонирхсон 21-ээс дээш насны донор Люсиен эмчтэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл 447031967810, 917050494622 утсаар холбогдоно уу. Энэ нь хүүхдийн тоглоом биш гэдгийг бид танд уриалж байна. Амь насыг аврах тухай бөгөөд таны шагнал бол өвчт

0  |  0
MONGOL(45.152.182.100) 2022 оны 01 сарын 21

Өдрийн мэнд, би Монголоос ирсэн Чимэг байна, миний бөөрийг 480,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн DR WAYNE venkata эмнэлэгт баярлалаа.\nТэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM хаягаар холбогдоно уу

0  |  0
CHIMEG(45.152.182.100) 2022 оны 01 сарын 21

Сайн мэдээ! Энэ нь манай засгийн газраас COVID 19-ийн санхүүгийн нөлөөлөлд өртсөн хүн бүрт ECT BANKS-аар дамжуулан 205,000 долларын дэмжлэг үзүүлэх санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон өргөдөл гаргагч нь дараах хаягаар өргөдөл гаргах ёстой.\nWWW.ECTBANKS.COM/REG SUPPORT@ECTBANKS.COM Би бол Улаанбаатарын Монгол улсын Туулай

0  |  0
GREAT ILLUMINATI ORD(41.203.78.64) 2019 оны 09 сарын 09

ИЛЛУМИНАТИЙН НЭГДЭЛИЙН НЭГДСЭН Нэгдсэн улс ба дэлхийн өнцөг булан бүрт мэндчилж байна. Энэ бол алдагдсан мөрөөдлөө сэргээж, эд баялаг, аз жаргалын гэрлийг харж чаддаг Иллюминати ах дүүсийн эгнээнд нэгдэх сайхан боломж юм. ямар ч цус тахилгүйгээр бид бүх шинэ гишүүд, сарын ашиг тусыг ах дүүгийн элсэлт, түүнчлэн өөрсдийн сонгосон байшин, байршлаа хөрөнгө оруулалтаар нэгтгэн угтаж байгаадаа баяртай байна. Энд дэлхийн удирдагчид, супер одууд, эрдэмтэн судлаачид та бүхний амьдралд энэ боломжийг олгож байна. өөрсдийн гарал угсаа гарал, Тэмдэглэл: хувийн шуудангаар бидэнтэй холбоо бариарай: greatill

0  |  0
SARAH WILLIAMS(197.210.25.145) 2017 оны 11 сарын 30

Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. skyworldloanfirm@gmail.com   Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам.долларын зээлийн заалтыг 100 сая долларын зээлээр тодорхойлоход бага хүүтэй зээлийг санал болгож байна. Үүнд: зах зээл / бизнес өргөжүүлэх өрсөлдөх чадвар. Бид төрөл бүрийн зээл санал болгодог * Хувийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Бизнесийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Нэгтгэсэн зээл    Урьдчилан төлбөр төлөхгүй. Энэ зарыг уншихад цаг гаргаж өгөхдөө бид танд баярлалаа. Илүү мэдээлэл, лавлагаа авахын ту

0  |  0
SARAH WILLIAMS(197.210.25.108) 2017 оны 11 сарын 30

Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. skyworldloanfirm@gmail.com   Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам.долларын зээлийн заалтыг 100 сая долларын зээлээр тодорхойлоход бага хүүтэй зээлийг санал болгож байна. Үүнд: зах зээл / бизнес өргөжүүлэх өрсөлдөх чадвар. Бид төрөл бүрийн зээл санал болгодог * Хувийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Бизнесийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Нэгтгэсэн зээл    Урьдчилан төлбөр төлөхгүй. Энэ зарыг уншихад цаг гаргаж өгөхдөө бид танд баярлалаа. Илүү мэдээлэл, лавлагаа авахын ту

0  |  0
SARAH WILLIAMS(197.210.25.145) 2017 оны 11 сарын 30

Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. skyworldloanfirm@gmail.com   Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам.долларын зээлийн заалтыг 100 сая долларын зээлээр тодорхойлоход бага хүүтэй зээлийг санал болгож байна. Үүнд: зах зээл / бизнес өргөжүүлэх өрсөлдөх чадвар. Бид төрөл бүрийн зээл санал болгодог * Хувийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Бизнесийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Нэгтгэсэн зээл    Урьдчилан төлбөр төлөхгүй. Энэ зарыг уншихад цаг гаргаж өгөхдөө бид танд баярлалаа. Илүү мэдээлэл, лавлагаа авахын ту

0  |  0
Zochin(103.212.119.49) 2017 оны 03 сарын 22

Hun bur urtei bishee. Bodoj bich

0  |  0
Mmmm(122.201.22.52) 2017 оны 03 сарын 22

Офшорийн мөнгийг монголдоо татаж чадсан хүнийг Ерөнхийлэгч болгоё

0  |  0
Зочин(67.98.162.155) 2017 оны 03 сарын 22

Энэ нөхөр чинь өөрийгөө буруугүй гээд байсан чинь юу вэ одоо

0  |  0
hulgaich nar n tul(139.5.216.103) 2017 оны 03 сарын 21

idej uusnaaraa nambaryn enkhbayaraas ehleed altanhuyag denzen gansukh geh metyn hulgaich uls turchid l tuldeg um baigaa biz yahleeree jiriin hoolni mungoo hurgej yadaj yavaa bi minii hai ur huuhed minii naiz nuhud hursh gesen humuus tuluh yostoi um be. yoatoi soliar!!!

0  |  0
Зочин(66.181.183.201) 2017 оны 03 сарын 21

Энэ их өрөөс төмөр зам барина гэж мөнгө хулгайлсан женко Баттулга шүүдээ, АТГ- ынхны аманд мөнгө чихээл, хэргээ нам даруулж байнадаа

0  |  0
zochin(202.179.31.114) 2017 оны 03 сарын 21

offshor danstnuudiig ulsiin dans bolgoyooo ard tumeen. tednii mongo mongoliin ard tumnii l omch bh yostoi .

0  |  0
zochin(202.179.31.114) 2017 оны 03 сарын 21

uneheer ene ih mongiig idej uusan luivarchdiin dansiig ni ulsiin dans bolgoh heregtei. yasan idej uuj hanadaggui duraknuud ve. yu gj zugeer bgaa ard tumen toloh ve. idej uuj huvaasan nohduud oorsdoo toloh yostoi. soliorson humuus uu bid yamar.

0  |  0
jhjhjh(103.212.119.82) 2017 оны 03 сарын 21

tsomooroo hicheegeed 20 20 sayaa tuchii tegehuu heden uls turchuu bodii l daa

0  |  0
i(207.154.211.239) 2017 оны 03 сарын 21

Mongoliin ard tumen burd 200 saya dollar ogohoor ih uurhaig ashiglasan shuu dee :)

0  |  0
zeel(202.9.41.1) 2017 оны 03 сарын 21

urtei holbootoi sain medelel bna. Novshnuudar harin uursduur ni tuluuleh heregtei

0  |  0
АРДЫН СЭТГЭЛ(202.9.40.232) 2017 оны 03 сарын 21

ЮУ ГЭЖ 3 САЯ ХҮНД ХУВААХ ВЭ ДЭЭ ТЭР ОФФШЁР ДАНСТАЙ 40 ГАРУЙ ХҮНДЭЭ Л ХУВААЖ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ТЭР ОФФШЁРТ БАЙГАА МӨНГӨ ЧИНЬ МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ЯАРАЛТАЙ УЛСЫН ӨМЧӨӨР ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ТУХАЙ ЯРИХ МАШ ДУРГҮЙ ОФФШЁРЧДЫГ ХАМГААЛАХ МАЯГТАЙ БНА ГАНЦ МОНГОЛ УЛС БИШ ДЭЛХИЙН БУСАД УЛС ОФФШЁРЧИДТОЙГОО ТЭМЦЭЖ БНА ШҮҮ.

0  |  0
бат(203.91.115.42) 2017 оны 03 сарын 21

Манай 27000 ухаантныг тэд устгасан тул ЗХУлсад нэг доллар өгөх ёсгүй байсан юм МАН 2000-12 онд баялагаа ухаад зараад байсан хир нь өр тавидаг байна аа Бас АН 4 тэрбум долларын өр хийсэн гэдэг байтал яахаараа 4 жилд ийм их өр хийдэг юм бэ ЭНэ бол МАНы худал гүтгэлэг байна МАНд энэ өртэй засгийг хэн ч тулгаж өгөөгүй өөрсдөө л чадна хэмээн мөнгө тараах худал гүтгэлэг хийх зэрэг муу аргаар авсан Хохь нь

0  |  0
Сар(103.212.119.141) 2017 оны 03 сарын 21

Монгол улсыг өрөнд оруулсан ошортонгуудаасаа хариуцлага тооцох хрэгтэй монголын баялагаа гадныхантай нийлж идэж байгаа ашиггуй гэрээнуд хийж офшортон болсон нөхдуудээс хөрөнгийг нь монгол улсдаа оруулж ирэх хэрэгтэй улдмонол

0  |  0
irgen(103.242.45.11) 2017 оны 03 сарын 21

mon ch yadruu yum bichih yum daa..................uund chin tanai man namiin uhlee huleej bgaa hedhen chavgantsuud bolon songuuliin uer arhinii mongo avdag arhichid chin l itgeh baih....................hen ch itgehgui ene chin harin ch olon niited hudal medeelel gujirdleg taraasan eruugiin hereg shuu......mangaruudaa

0  |  0
Top