Засгийн газар 580 сая ам.долларын зээлээ хугацаанд нь шилжүүлсэн ч зээлийн эргэн төлөлт эрсдэлтэй байгаа юм. Тодруулбал, Хөгжлийн банк үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банкны баталгаатайгаар олон улсын хөрөнгийн болон гадаад зах зээлээс босгосон үнэт цаас, зээлүүд болох 4.5 тэрбум орчим ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад валютын эх үүсвэрүүд хугацаанаасаа өмнө эргэн дуудагдах өндөр эрсдэл бий болсон байна.
Ирэх онд гэхэд БНХАУ-ын Дим Сам бондын 1 тэрбум юанийн зээлийг төлөх юм. Мөн Засгийн газрын баталгаат эх үүсвэрээр МИАТ төрийн өмчит компанийн АНУ-аас авсан 121 сая ам.долларын зээлийн хагасыг 2018 онд төлж, үлдсэнийг нь 2023 онд төлөх юм.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )