Дэлхийн аз жаргалын өдөр гуравдугаар сарын 20-нд тохиодог. Үүнтэй уялдуулж BBC ангентлагаас дэлхийн хамгийн таатай болон аз жаргалгүй орнуудын жагсаалтыг гаргажээ. НҮБ-ийн судалгаанд үндэсэлсэн уг жагсаалтад 155 орон эрэмбэлэгдсэнээс Монгол Улс 100-д орсон байна!
Хөрш орнуудаасаа тээр хол хоцорч, дайн самуунтай Сьерра-Лион, Сири, Сомали, Нигерь улсуудаас ч дор орсон шинэ үеийн ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа хэрхэн үнэлж байгааг эндээс харж болно. Уул уурхайн баялгаараа эхний аравт багтдаг хэрнээ, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг атлаа, төвийг сахигч ардчилсан улс гэж зарладаг мөртлөө иргэдийнх нь аз жаргалын индекс сүүлээсээ гуравны нэгт оржээ. Бусад улсын энхийг сахиулахад оролцдог хэрнээ өөрийн улсдаа энх жаргалтай байдлыг бүрдүүлсэнгүй.
Монгол Улсын бүх хүн ам нь хүнд хэцүү амьдралтай, аз жаргалгүй амьдардаг гэвэл үгүй. Хөгжингүй улс орнуудад эдлэн газартай, оффшор дансанд хэдэн тэрбум доллартай, дэлхийн хэмжээний чинээлэг иргэд манайд бий. МАН-ынхан засгийн эрхийг авангуутаа “Аз жаргалтай Улаанбаатар” гэж тунхаглан, найр цэнгүүн хүртэл хийж байлаа. Гэвч манай орныг аз жаргалгүй гэж тооцсон нь эмгэнэлтэй.
Том том ярьсан улстөрчид уул уурхайн томоохон ордуудаа ил далд булаалдсан эрх баригчдын үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинаа унасаар байна. Дайн самууны хөлд үрэгдэж, өлсгөлөнд нэрвэгдсэн Африкийн улсуудаас ч дорд орсон Монгол орноо хэзээ өөд нь татаж, эрүүл ардчилсан нийгэмд иргэн бүр хангалуун амьдрах боломжоор хангах вэ.
Э.Бат
Сэтгэгдэл ( 10 )
Duraaraa gazar nutagtai uchnuun Malta blaa geed yahwdee ard. Irged n diilenh n Ger horoolold amidarch uwul utaandaa hordoj tsalin n amidrald n hureltsehgui bhad humuus n bngiin bargar tsaraitai bnaa uls ornii az jargal 0 bhaa yostoi zow l sudalgaa bn
энэ худлаа бид нар шиг хуульгуй айх аюулгуй дуртай газраараа зам гарч дуртай газраа хогоо хаяж хэнд ч захирагдахгуй тер нь эмхгуй иргэд санаа амар орон байхгуй л болов уу
hezeech eronhiilogch bsan hogjohguiee hench garsan ard tumenee martan
Ингэж нүдний булай болох ч гэж.
үнэн л судалгаа байна
Salgalsan guilgachin be!!! Bitgii hutsaj bai.
taraaj buulgaad haychihsan geriig chn 10 minutand barij chadahuu durak mn oopoo orj bariltsaj chadahgui bol hutsah hereggui chinii NUB iin sudalgaa hend hamaatai yum be MONGOLiig yaj hogjihiig chi udahgui harah bolno
ardchilagch bish anarhi hulgaichidiig anduurch iim azgui bidald oroo bizdee bas meden budilchihaj pisda chn am uildel 2 iig cchi ylgaj chadahgui bol jargaj chadahgui ee