“Дэлхийн хамгийн том экспортлогч”, “Автомашины хамгийн том зах зээл” гэсэн албан бус гуншинг нь АНУ-аас булаан авсан өмнөд хөрш бас нэгэн үзүүлэлтээр “Сэм авга”-ынхныг илүүрхжээ. “Global Business Travel Assn”-ы судалгаагаар, БНХАУ-ын иргэд 2016 онд ажил хэргийн зорилготой аялал хийхэд 291.2 ам.доллар зарцуулсан гэсэн дүн байна. Өмнө нь энэ үзүүлэлтээр байнга нэгдүгээрт жагсдаг байсан америк бизнесмэнүүд 290.2 тэрбум ам.доллар “үрснээр” анх удаа дэд байрт бичигджээ. Цаашипд уг зөрүү улам холдоно уу гэхээс багасахгүй гэдгийг судалгаа хийсэн багийнхан баримт түшин өгүүлж байна. Тухайлбал, энэ онд хятад бизнесмэнүүдийн аяллын зардал 10.1 хувиар өсч 320.7 тэрбум болох төлөвтэй байгаа бол АНУ-ын үзүүлэлт дөнгөж л 2 хувиар өсч, 295.7 тэрбум болох гэнэ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )