18-25 настайдаа хар тамхинд донтох магадлалтай

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 22

НҮБ 1987 оноос хойш жил бүр хар тамхи, мансууруулах бодисын дэлхийн хэрэглээний талаархи судалгаагаа тайлагнадаг уламжлалтай. Энэхүү уламжлалынхаа дагуу ээлжит судалгааныхаа дүнг зарлалаа.

Судалгаагаар 2016 оны байдлаар дэлхийн хэмжээнд нийт 30 сая хүн  хар тамхи, согтууруулах ундаанд донтсон гэсэн дүн гарчээ. Хар тамхи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй тэмцэх тэмцэлээ цаашид үргэлжлүүлэх нь чухал гэдгийг тайланд онцлон дурдсан байна.

Одоогийн байдлаар 210 сая хүн нэг болон түүнээс олон удаа хар тамхи хэрэглэж байсан бөгөөд үүний тав орчим хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа аж. Энэ нь хар тамхи, мансууруулах бодисны нөлөө ямар их газар авч буйг харуулж байгаа юм. Хүмүүсийн хамгийн их хэрэглэж буй мансууруулах бодисийн тоонд хашиш, марихуна, кокаин, героин болон өөр бусад төрлийн химийн бодисууд орж байна.

Герман улсад ялангуяа насанд хүрээгүйчүүдийн дунд согтууруулах ундааны хэрэглээ ихсэж буйг анхааруулжээ. Судалгаагаар Германы 18-аас 25 настай нийт залуусын 40 орчим хувь нь архи, согтууруулах ундааны байнгын хэрэглэгчид байдаг гэж гарчээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top