Улсын төсвөө хоослохгүйн тулд хэмнэлтийн хөтөлбөр батална

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 24

Израилийн Засгийн газар улсын төсвөө хоослохгүйн тулд өргөн хэмжээний хэмнэлтийн хөтөлбөр батлахаар болжээ. Энэхүү хөтөлбөр нь батлан хамгаалах, нийгэм, боловсролоос бусад салбарт хэрэгжих аж. Тус улсын Ерөнхий сайд хөтөлбөрийнхөө тухай “Их хэмжээний татвар болон хэмнэлтийн үр дүнд бид улсын төсвөөс 15 орчим тэрбум шекель (Израилын мөнгөн тэмдэгт) буюу ойролцоогоор гурван тэрбум еврог хэмнэх боломжтой юм” хэмээжээ. Татвараас олсон ашиг хөдөлмөрийн хөлсний хэмжээг ойролцоогоор хоёр хүртэлх хувиар, нэмүү өртгийн албан татварыг 17 хувиар нэмэгдүүлэх гэнэ. Мөн ихэнх яамдын төсвийг даруй дөрвөн хувиар танасан бөгөөд тус улсын пиво болон тамхинд оногдуулах татварыг өндөрсгөжээ. Харамсалтай нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр хувийн алдагдалтай байна гэсэн судалгаа гарсан байна. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top