Монгол Улсын Засгийн Газар "Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 82-р тогтоол"-ыг хүчингүй болгосон билээ.
Үүнтэй холбоотой нийтлэг ашигладаг гар утас, тоног төхөөрөмжүүдийн хувьд үйлдвэрлэгчийн үйлдлийн системтэй холбоотой цагийн тохиргоо өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та өөрийн цаг болон цагийн тохиргоотой бүхий л тоног төхөөрөмжүүдээ 03/25-ны өглөө шалгаж, шаардлагатай бол гараар тохируулаарай. Жишээ нь таны утасны цаг 09:00 цаг зааж байвал /утас болон төхөөрөмж тань автомат тохируулгатай тохиолдолд/ цагийг нэг цагаар хойшлуулж 08:00 цаг болгох юм.
ҮЙЛДЛИЙН СИСТЕМ | ТОХИРГОО ХИЙХ ЗААВАР |
iOS | Settings -> General -> Date & time -> Set automatically -> off -> Цагаа тохируулах |
Android OS | Menu -> Settings -> Date and Time -> Set time -> Цаг тохируулах |
Huawei загварын Android OS | Menu -> Settings -> Advanced settings -> Date&Time -> Automatic date&time off -> Set the time -> Цагаа тохируулах |
Windows mobile OS | Menu -> Settings -> Date and Time -> Set time -> Цагаа тохируулах |
Blackberry OS | Menu -> Setup -> Date & time -> Update time - Manually -> Цагаа тохируулах |
Symbian OS (Nokia болон бусад товчлууртай утас) - Nokia | Menu >Settings >Time settings >Auto update of date & Time > off > Clock > Set the time - Цагаа тохируулах |
Mac OS | Apple menu >System Preferences >Date & Time >Set date and time manually - Цагаа тохируулах |
Цаг тохиргооны зааврыг mobicom.mn-с авав.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ залхуу нам хийх ажил н байхгүй болохоор цаг урагшлуулсангүй унтаа хүмүүсийг улам унтуулах урагшгүй үйлдэл хийх хэрэг юу байна. Монгол хүмүүс эрт босвол нэгийг үздэг гэдэг . Ийм ухаангүй үйлдэлээр юу хийж юу харуулах гээд байгаа юм.Германий тийм хууль ийм соел гэж яридаг мөртлөө энгийн ийм зүйлийг дутуу орихох юм
Ardiin nam sumtai garuud delhii niitees ontsgoiroh gej solioroh ymdaa