Том оврын жийпэнд 47 сая төгрөг хүртэлх татвар ногдуулна

2017 оны 03 сарын 27

Засгийн  газар, ОУВС-тай  хамтран  гурван жилийн  хугацаатай  “Өргөтгөсөн  санхүүжилтийн  хөтөлбөр”  хэрэгжүүлэхээр тохиролцсон. Ингэхдээ төсвийн  сахилга  батыг чангатгаж, орлого, зарлагаа тэнцвэржүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдал бий болгохоор зорьж буй. Энэ хүрээнд энэ оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэв. Төсвийн тодотголд дурдсанаар Монгол Улс энэ жил зургаан их наяд төгрөгийн орлого олох бол 8.7 их наяд төгрөгийн зарлагатай ажиллах тооцоо гарчээ. Улмаар 2.8 буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэх хэмжээ алдагдал хүлээнэ гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан байна. УИХ-аас энэ оны төсвийг өнгөрсөн аравдугаар сард батлахдаа 6.1 их наяд төгрөгийн орлого олж, 8.5 их наядын зарлага гаргахаар тооцсон байдаг. Мөн төсвийн алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.1 хувьтай тэнцүүлсэн юм. Зөвхөн дээрх гурван үзүүлэлтээс харахад, орлого буурч, зарлагыг өсгөн тооцсоны үндсэн дээр төсвийн алдагдлыг 400 тэрбумаар өсгөсөн байна. Энэ үр дүнд хүрэхийн тулд зургаан төрлийн татвар нэмж, хэд хэдэн халамжийн бодлогоос татгалзах аж. Тухайлбал, архи, тамхи, шатахуун, суудлын автомашины онцгой албан татварыг нэмэх, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээр тусгасан. Харин төсвийн зарлагыг бууруулах зорлигоор хүүхдийн мөнгийг зорилтод зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байхаар тусгасан байна. Мөн тэтгэврийн насыг үе шаттай нэмэгдүүлж, өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан зарим хуулийг буцаан өөрчлөхөөр болжээ. Уг нь өнгөрсөн намрын чуулганы үеэр татвар нэмэх, хүүхдийн мөнгийг хязгаарлах зэрэг асуудлыг Засгийн газраас санаалчилсан. Гэвч  МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрээр Засгийн газар төслөө эргүүлэн татсан удаатай. Тэгвэл энэ удаагийн төсвийн тодотгол УИХ, тэр дундаа олонхийн бүлгээсээ дэмжлэг авч чадах эсэх нь ирэх өдрүүдийн гол сэдэв байх биз. Ямартай ч 2019 он гэхэд эдийн засгаа эргүүлэн сэргээх зураг гаргаад буй Засгийн газар өнгөрсөн намар  батлуулж чадаагүй ирэх дөрвөн жилийн төсвийн суурь ийм байх нь.   

 

Шатахууны татварыг хоёр удаа нэмнэ

Засгийн газраас шатахууны импортлогчдод татварын хөнгөлөлт үзүүлэх болсноор төсвийн орлого 210  гаруй  тэрбум  төгрөгөөр  буурах нөхцөл үүссэн.  Харин дээр дурдсан хоёр удаагийн татварын бууралтыг ирэх долдугаар сарын 1, аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттай буцаан нэмэгдүүлэхээр болжээ. Үүнээс гадна 4500-ээс  жижиг  хөдөлгүүрийн багтаамжтай  суудлын  автомашинд  үйлдвэрлэсэн  оноос  хамааруулж  3-15  хувь буюу  25 мянгаас 2.2 сая   төгрөгөөр,  4501-ээс том  хөдөлгүүрийн  багтаамжтай суудлын  автомашинд  40-250  гаруй  хувь  буюу  дөрвөн саяас 47 сая төгрөг хүртэл татварын хэмжээг нэмэгдүүлсэн байна. Мөн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр  ажилладаг  автомашины  онцгой  албан  татварыг  50  хувиар  хөнгөлөхөөр хуулийн  төсөлд  тусгасан  бөгөөд  эдгээр  автомашинд  375 мянгаас 6.6 сая   төгрөгийн татвар ногдох аж. Татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, зарим хөнгөлөлтийг бууруулснаар улсын төсвийн орлого 2017 онд 37 орчим, 2018 онд 82 орчим, 2019 онд 98 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна.

 

Тамхины гаалийн татварыг 30 хувьд хүргэнэ

Энэ оны төсвийн орлогын анх тооцоолсон хэмжээнээс  өсөх нэмэгдэх төлөвтэй байгаа. Дэлхийн зах  зээл  дээрх  уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлөх болсон.  Гэвч хэт нэг салбараас  хамааралтай  байхаас энэ тодотголоор зайлсхийжээ.  Тиймээс  Олон  улсын  валютын  сангийн  хөтөлбөрийн  хүрээнд  төсвийн  орлогын  тогтвортой  эх  үүсвэрийг бий болгохоор зорьж байгаа аж. Тухайбал, архи, тамхины онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлж, ирэх ирэх жил 10  хувь, 2019-2020 онуудад таван хувиар нэмэхээр төсөлд тусгасан байна.  Мөн импортын  тамхинд  ногдох  гаалийн  албан  татварыг  ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр болжээ. Тодруулал, Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хязгаар болох 30 хувьд хүргэхээр УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Ингэснээр  импортын  тамхины  гаалийн  болон  НӨАТ-ын  орлого  20  тэрбум төгрөгөөр  нэмэгдэж,  2017  оны  тодотголоор  импортын  гаалийн  албан  татвар  413.8 тэрбум төгрөгт хүрч, батлагдсан хэмжээнээс 18 тэрбум төгрөгөөр өсөхөөр байна. Татварын  хувь  хэмжээг  нэмэгдүүлснээр  төсвийн  орлого  2017  онд  20  орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна.

 

Хадгаламжийн хүүгээс татвар авна

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн  орлогод  татвар  ногдуулж  эхэлнэ. Тэгвэл төсвийн тодотголоор татвар  ногдуулах  хугацааг  есөн  сараар урагшлуулж, ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн ногдуулахаар болжээ. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Хувь хүний орлогын албан татварын орлого 2017 онд 43 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарчээ.

 

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ

Шимтгэлийн  хэмжээг  өндөр  нэмэгдүүлэх  нь  ажил  олгогчид  учрах  дарамтыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай. Нөгөө талаар макро эдийн засгийн төлөв байдал, төсвийн дунд хугацааны төсөөллөөс үзэхэд богино болон дунд хугацаанд тэтгэврийн даатгалын  сангийн  алдагдлыг  төсвөөс  санхүүжүүлэх  боломж  хязгаарлагдмал байгаа. Тухайлбал,  Монгол Улс ойрын 4-5 жилд зөвхөн тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх болон төр  хариуцах иргэдийн тэтгэврийн зардалд төсвөөс 3.6-4 их наяд төгрөгийн татаас олгох, үүнээс тэтгэврийн сангийн алдагдалд 2.5 их наяд орчим төгрөг зарцуулах шаардлага гарсан талаар төсвийн тодотголын төсөлд тайлбарлажээ. Тэтгэврийн сангийн урт хугацааны төсөөллөөр  одоогийн  тогтолцоог  хэвээр  үргэлжлүүлбэл  ойрын  10  жилд  тус сангийн  алдагдлыг  нөхөхөд  хамгийн  бага  хувилбараар  тооцоход  7.2  их  наяд төгрөг,  цаашид  ирэх  30  жилийн  хугацаанд  102.1  гаруй  их  наяд  төгрөг  төсвөөс шаардлагатай гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байна.  Тиймээс тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус 2.5  нэгжээр  (нийт  5.0  нэгжээр),  сайн  дурын  даатгуулагчийн  төлөх  шимтгэлийг  мөн ижил  аргачлалаар  2.5  нэгжээр  нэмэгдүүлэхээр  төлөвлөж  холбогдох  хуулийн төслүүдийг боловсруулжээ. Ингэснээр ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээ 12.7 хувь,   албан  журмын  болон  сайн  дурын  даатгуулагчийн  төлөх  шимтгэлийн  хэмжээ 12.5 хувьд хүрэхээр байна. Энэ мэт татвар нэмэгдэх ч төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарлага буураагүй дүн гарч байгаа юм.

Д.Мягмардорж

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочиш(202.131.226.86) 2017 оны 03 сарын 29

Улсаас улам их тэрбумтан төрөх нь дээ. Ямар ч хяналт байхгүй ард иргэддээ буцааж санхүүгээ тайлангдаггүй ёстой балай юм аа. Гоё гоё ярьсан юу ч хийдэггүй боловсролгүй дээр нь хувийн эрх ашигаа нэгдүгээрт тавьсан ийм хүмүүсээр улс орноо олон жил удирдууллаа даа. Үр дүн нь бидний амьдрал л байх шив дээ

0  |  0
Unen khuu(202.179.23.220) 2017 оны 03 сарын 28

Teneg noomoi mongolchuudiig estoi neg deerelkhej khanakhgui yum daa suul dee khadagluulsan mingu nuusuu tatvar ugukh duu tullaa duugai tomootoi ard tumen odoo yay gekhev dee

0  |  0
irgen(103.212.119.177) 2017 оны 03 сарын 28

Arhin deeree nemeech 43 sayar

0  |  0
Чойжоод(119.40.98.162) 2017 оны 03 сарын 28

Татвар нэмэх нь ч дүүрч хамгийн гол зардалаа танаж алдагдалаа буулгахгүй болхоор чинь иргэд яаж дэмжих юм бэ. НДШ гатахууны татвар 2 шууд иргэдийн амьжиргаанд нөлөөлнө шүү болгоомжтой байгаарай

0  |  0
isis(112.72.11.110) 2017 оны 03 сарын 28

зөв штэ..зардалаа тана..угаасаа монголд гадагшаа хөөцөлдөх ажил бдаггүй..тиймээс жилд хаашаа хэдэн удаа хэн2 явахыг ил зарлаж байх хэрэгтэй....улсын мөнгө машинаар авгай хүүхэнээ зөөдөг зугаалдаг асуудлыг халах хэрэгтэй

0  |  0
бача(103.229.120.241) 2017 оны 03 сарын 28

Ta нар сонгоо биздээ хохино гэж бичиж байгаа нөхдүүд бол яг адилхан.сонгууль болохоор ард түмнии бөгсийг долоочих гээд гүйнэ дараа нь тэнэг бангар хохино гэж дорожлоно адилхан малнууд нэр дэвшиж байгаа юм чинь ард түмэн арай гайгүй эргүүтсэн малыннь сонгосон нь .тэгж ард түмнийг хохино гэж хэлж байгаа малнууд бол аюултай гоц халвартай.идэж уух хулихдах сонголты нь өгөөгүй болохоор ард түмэнд шаралхаад уурлаад амиа хоролхоос наахнуур байгаа шунал нь дэндсэн дэндүү эргүүдсэн монгол биш эрлиийз мал байгаа. Нэг царайгы нь харах юмсан

0  |  0
Лллорпавтм(122.201.31.40) 2017 оны 03 сарын 27

Ийм байдалд хургэсэн АН-ын пяздуунуудыг алцгаа

0  |  0
Zochin(128.78.141.176) 2017 оны 03 сарын 27

Hohi ni ardiin namiig songood jargaliin orond ochino geed baisan tamd ochih ni dee

0  |  0
Харц(103.57.93.11) 2017 оны 03 сарын 27

Босоцгоо,дарлагдсан ардуудаа!Боолчуудын ертөнц босоцгоо!

0  |  0
Ганаа(150.129.142.160) 2017 оны 03 сарын 27

Хүүхдийн хадгаламжаас татвар авах юм болов уу? Мэдэж байгаа хүн байна уу?

0  |  0
zochin(202.179.24.211) 2017 оны 03 сарын 27

ta nar songoson bizdee?odoo yay gexev.MANtaigaa mandtugai.

0  |  0
Болдоо(183.177.98.67) 2017 оны 03 сарын 27

Дарга нарын бензин их иддэг машиныг худалд, унадаг эрх мэдэлтний тоог цөөл, яам, газар, агентлаг, хэлтсийн дарга, 2000-3000 хүнтэй сумдыг Засаг даргын орлогчийг байхгүй болго гэх мэт зардлаа хэмнэ. Мэдэхгүй бол ичилгүй асуу Чойжилсүрэнээ Эс чадвал ард түмнийхээ орон сууц, хувийн хэдэн гэр, амбаар, машин тэргийг зарж мөнгө босго

0  |  0
Tetgever avahgui(27.123.214.104) 2017 оны 03 сарын 27

Mongol hunii dundaj naslalt eregtei deer 63 bid odoo ene niigmiin daatgal tuluud yag tetgever avdag deeree niit tulugchdiin 70% uhsen bna Tegheer daatgal tuluh hereg bnauu

0  |  0
бодлого(202.9.42.59) 2017 оны 03 сарын 27

Дутуу нэмсэн байна. Их нэмэх тутам ард түмэн элгээрээ хэвтэнэ. Эцэст нь ард түмэн босно. Үр дүнд нь хулгайлагдсан мөнгөө Монголдоо оруулж ирнэ. Үлгэр сайн сайхнаар төгсөн.

0  |  0
zocgin(122.201.31.162) 2017 оны 03 сарын 27

uursduu iim mangaruud songochood odoo yundaa gonshigonon be

0  |  0
мэдэж авлаа(66.181.160.118) 2017 оны 03 сарын 27

еоое энэ МАН дараагийн сонгуулиар битгий гоншигоноорой

0  |  0
иргэн(202.179.26.243) 2017 оны 03 сарын 27

одоо мэдээд муулаад яах вэ дээ,сонгосон малаасаа дор гэдгээ л мэдэрцгээ

0  |  0
ЗОЧИН(202.9.40.232) 2017 оны 03 сарын 27

АРХИ ҮЙЛДВЭРЛЭДЭГ БАЯЧУУДЫНХАА ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ АРХИНЫ ҮЙЛДВЭРИЙН ТООГ БАГАСГАХЫГ ШААРДАЖ БАЙНА СҮҮЛИЙН ҮЕД ЧАНАРГҮЙ АРХИ ГАРГАЖ АРД ТҮМЭН ХОРДОЖ ҮХЭЦГЭЭСЭН ЗАРИМ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХААХЫГ ШААРДАЖ БАЙНА.

0  |  0
zee huu chini(203.91.119.102) 2017 оны 03 сарын 27

ene er ni uvchtui baihaa er ni gishuudiin medreliig shalguulj baimaar ym

0  |  0
иргэн(202.70.34.98) 2017 оны 03 сарын 27

Энэ засгийнхан ёстой солиорчихож. Балай амьтадыг сонгож засагт гаргасан тэнэгүүдийг яах вэ?

0  |  0
tur(66.181.185.133) 2017 оны 03 сарын 27

yooy yaj amidrah ym be

0  |  0
Obo (27.123.214.110) 2017 оны 03 сарын 27

Sangiin saidaa chi bitgii huts vhej dald op

0  |  0
zochin(49.0.135.140) 2017 оны 03 сарын 27

Ylsad hudulmurludgyi halamj avaad syydag nuhdyyd songyylia ergej hardaa.

0  |  0
даваа(202.179.29.184) 2017 оны 03 сарын 27

та нар өөрсдөө сонгоо биз дээ хохь чинь

0  |  0
Тулга(202.9.42.81) 2017 оны 03 сарын 27

Энэ балиар ОУВС-г монголоос хөөж гаргах хэрэгтэй яг Путин шиг!

0  |  0
Зочин(49.0.147.27) 2017 оны 03 сарын 27

Нийгмийн даатгалын татвар нэмнэ гэдэг бол үнэндээ ажил олгогчыг шууд утгаараа дарамталж байгаа хэрэг. Тэрний оронд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг сайн дурын болглсон нь дээр шүү дээ

0  |  0
Bi(124.158.74.119) 2017 оны 03 сарын 27

MAN-garuud sonotugei

0  |  0
Зочин(202.179.27.27) 2017 оны 03 сарын 27

Танай нам ийм шийдвэр гаргавал та нар дахиад сонгогдоно гэж горьдсоны гарз. Ард түмнээ шулсан шийдвэр дандаа гаргана. Нийгмийн даатгалыг албан татвар бус сайн дурынх болговол таарна. Угаасаа тэтгэвэр авах насанд хүрээ ч үү үгүй ч үү. Тэрний оронд өөртөө нааж байсан нь дээр. МАН гарууд юм даа.

0  |  0
employee(202.9.41.65) 2017 оны 03 сарын 27

tsalin hasaad tatvar nemeed l mon uhaalag gargalgaa bodoj oljee MAN bayar hyrgie daa

0  |  0
Яамаар ч юм бэ дээ(66.181.189.16) 2017 оны 03 сарын 27

Энэ арай л дэндэнээ

0  |  0
зочин(150.129.142.58) 2017 оны 03 сарын 27

Монголд татвар төлж амьдарсанаас яаж ийж байгаад Голландад очиж архичин болцгооё яагаад гэвэл архичдаа ажлын байр цалин дээр нь бас уух шар айраг

0  |  0
Арай ч дээ(202.179.29.189) 2017 оны 03 сарын 27

Арай ч дээ амдрахад улам л хэцүү болоод байна даа. Ядаж ажил олгогчдын НД ш ийн хувийг нэмэхгүй байгаач ээ. Энийг нэмбэл аж ахуйн нэгжүүд бүгд дапуурна.

0  |  0
монгол(150.129.142.58) 2017 оны 03 сарын 27

Ман баяртай бас баярыгаа дуудаад ир өөрсдөө л эхэлсэн шүү

0  |  0
Ганболд(202.70.46.210) 2017 оны 03 сарын 27

Архи тамхины татварыг яахаараа дараа жилээс эхэлж байгаа юм бэ. Адилхан бүх татварыг зэрэг нэмэх хэрэгтэй. Архи тамхины ард Ашиг сонирхлын зөрчил харагдаад байна.

0  |  0
unen(203.91.112.146) 2017 оны 03 сарын 27

dankhaisan turiin butsee 50 khuvi tsomkhotgokhod tatvar nemekh shaardlagagui bolno NDshimtgeliig bukh niiteeree tulukhgui baikh khudulguun urnuulekh kheregtei bid nar end shimtgel tulsnuuds bankind khadgaluulval tetgevert garakhaaraa ashiglakh bolomjtoi khumuusiin Niigmiin daatgald tulsun munguur tusviin tsoorkhoigoo nukhduguu bolikh kheregtei Aj akhiun negj tatvar tulugchidduu khaltai iim khuuliig batalval MAN ogtsrokh kheregtei Neg ch tatvar nemekhgui gej garch irsen NAM.........

0  |  0
Лбтб(103.57.94.54) 2017 оны 03 сарын 27

Болж байна. Эсрэгээр ард түмэн офшор. авилгачтай тэмцэх эхлэлийг татвараар өдөөлөө хохь нь та нар

0  |  0
songogch(43.228.128.195) 2017 оны 03 сарын 27

ta nar ingej hariu barival tanai nam uurd baka

0  |  0
Ард түмэн(66.181.181.81) 2017 оны 03 сарын 27

Авилгачид улайрчээ

0  |  0
Top