“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал ирэх сарын 28-нд болно. Өглөө 08:30 цагт “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн байранд хурал эхлэх юм байна.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийг ирэх сарын 5-ны өдрөөр хаах гэнэ. Оюутан, ахмад настан, иргэдийн тус компанийн эзэмшдэг хувьцааны тоо харилцан адилгүй байдаг. Гэхдээ тус компанийн нэг ширхэг хувьцааг эзэмшдэг л бол та хувьцаа эзэмшигчдийн хуралд суух эрхтэй.
Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс- Таван толгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйг эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй гэж заасан байдаг. Мөн хувьцааг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан. Иймд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахаа тус компаниас мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Компанийн дэд захиралуудыг иэргэжлийн туршлагатай хүн тавиачээ.