Г.Дэнзэнг шүүж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 28

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. 

Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Г.Түмэнхүү өмгөөлөгч нэмж авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүгчдийн бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна. Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас анх шалгаж эхэлсэн. Түүнд Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт буруутгажээ. 

Т.Түвшин 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top