Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2017 оны 03 сарын 29

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өнөөдөр Азийн Хөгжлийн Банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж байгаа "Шүүхийн сургалтын чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”-ийн дагуу "Сургагч багш бэлтгэх” сургалтын үйл явц, хэрэгжилтийн талаар Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Санхүүгийн секторын мэргэжилтэн Сиунг Мин Лий болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь удирдагч Карлос Эскүдеро нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай харилцан санал солилцсон юм. Талууд эдийн засгийн гэмт хэргийн чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэх энэ удаагийн сургалт үр дүнтэй болж байгааг онцолж, цаашид нэгдсэн сургалтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ярилцлаа.  

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 

Энэ удаагийн бэлтгэгдсэн сургагч багш нар ирэх 11 дүгээр сард эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдийн нэгдсэн сургалтад багшлах юм. Ирэх 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн тус сургалтад эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдээс гадна эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны болон Сум дундын шүүхийн шүүгчдийг нэмж хамруулахаар тохиролцлоо. 

Уулзалтад Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын ахлах хуулийн зөвлөх Т.Алтангэрэл, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн сургалт хариуцсан ахлах референт П.Баярцэцэг болон бусад албаны хүмүүс байлцав.  

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 

 

ШҮҮХИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top