Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна

2017 оны 03 сарын 29

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна. 

2017.03.30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ   

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-4 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.  

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 8-13 градус, өмнөд хэсгээр 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.  

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.  

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.  

2017 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 04-нийг хүртэлх   цаг агаарын урьдчилсан төлөв      

1-нд Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун, 3-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 31-нд болон 1-нд Алтайн салбар уулсаар, 2,3-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14  градус дулаан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top