Гол үзүүлэлт
- Урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 56.6 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 64.5 сая ам.доллараар нэмэгдсэн. Энэхүү өөрчлөлт нь бараа ба үйлчилгээний дансны ашиг 33%-иар буюу 22.3 сая ам.доллараар нэмэгдэж, харин анхдагч орлогын дансны алдагдал 33%-иар буюу 36.4 сая ам.доллараар буурснаар тайлбарлагдаж байна.
- Санхүүгийн дансны тэнцэл 208.7 сая ам.долларын алдагдалтай гарсан үзүүлэлтэй байна. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улс 92.2 сая ам.долларын эх үүсвэрийг гадаадаас авсан (зээл авсан) бол тайлант оны эхний 2 сарын байдлаар 208.7 сая ам.долларын эх үүсвэрийг гадагш гаргасан (зээл олгосон), цэвэр дүнгээр гадаад санхүүжилт 300.9 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна.
- 2017 оны эхний 2 сарын байдлаар нийт төлбөрийн тэнцэл 250.4 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.
Хүснэгт1.Төлбөрийн тэнцлийн 2017 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэл, сая ам.доллараар
Дэлгэрэнгүй мэдээлэл
Сэтгэгдэл ( 0 )