Ц.Пүрэвтүвшин: Эрдэнэтийн 49 хувийг хэлцэл хийлгүй авсан нь гэмт хэрэг

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 03

 Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрөөс бүрдүүлэх шийдвэр гаргасан. Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн О.Орхон, Б.Мөнхбаатар, Да. Ганболд нарыг чөлөөлж, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлого хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Д.Даваадорж, ТӨБЗГ-ын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон юм..

 УИХ-аас баталсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах тогтоол нь ҮХЦ дээр маргаантай байгаа энэ үед эрх баригчид хуулийг уландаа гишгэлээ хэмээн үзэж буй юм. “Монгол Зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин өнөөдөр энэ асуудлаар  мэдээлэл өгөв. 

Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрөөс бүрдүүлээд зогсохгүй манай өмчийг төрд бүртгэж авсан байна. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулаад баталсан байна. Одоо улсын бүртгэл дээр бүртгүүлэх гээд явж байгаа юм байна. Бидний авсан мэдээллээр өнгөрсөн баасан гаригаас энэ бүртгэлийг хийхийн тулд улсын бүртгэлд шахалт үзүүлээд явж байгаа. Компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах, өөр бусдад шилжүүлэхэд гэрээ хэлцэл хийгдэх ёстой. Тийм зүйл болоогүй байна. Манай “Монгол Зэс” корпораци Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байгаа. Гэтэл ямар нэгэн байдлаар манай компанид мэдэгдэхгүйгээр бүртгэж буй нь хуульд нийцэхгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ асуудалд хууль журмын дагуу хандаж, албан ёсны бичиг баримтыг үндэслэж шийдвэр гаргах байх гэж найдаж байна.

УИХ-ын тогтоолоор хэлцэл хийх шийдвэр гарсан. Ямар ч албаны хэлэлцээр болоогүй байтал Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хүч шийдэж байгаа нь харамсалтай байна. Энэ нэг талыг барьсан шийдвэр нь гэмт хэрэг юм. Холбогдох хууль шүүхийн байгууллагад хандана” гэсэн юм. 

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(171.25.193.20) 2017 оны 04 сарын 04

Угаасаа 49%-н дарга нарт үйлдвэрийн ажилчид дургүй байна, нэх л их том хүмүүс хална, танана, хасна гээд ажилчдын цалинг нэмдэггүй юмаа гэхэд хэвээр нь хадгалж чадсангүй, зэс 4700 байхад авч байсан урамшуулал өнөөдөр зэсийн үнэ өсөөд байхад ганц өгсөнгүй...

0  |  0
zochin(119.40.97.94) 2017 оны 04 сарын 04

ard tumen awah estoi zuilee awch bna huli bus yumand holbogdchihoogui deeree gonginolgui duugai bol

0  |  0
Зочин(183.81.169.24) 2017 оны 04 сарын 04

Та нар хуулийн дагуу авсан наад тэнэг псуудлаа сайханбилэг элбэгдоржоосоо асуу хууль зорчиж авсанг хуулийн дагуу эзэн би мэдээд авч бна овоо босгоогуй бол шаазгай запнаас суух билээ

0  |  0
sssssssssss(122.201.22.254) 2017 оны 04 сарын 03

omchoo awlaa odoo bulhaigii chin uhaj gargaj irne

0  |  0
sssssssssss(122.201.22.254) 2017 оны 04 сарын 03

omchoo awlaa odoo bulhaigii chin uhaj gargaj irne

0  |  0
Me(173.76.235.221) 2017 оны 04 сарын 03

Ug ni zuv golidroli ni huvid ochih ni haraa hyanalttai zugeer bsan yum, gevch ene heden hun tender zarlaj avaaguigui ni buruudlaa. Odoo hulgaichid hyanaltgui bolson.

0  |  0
Хууль(119.40.98.162) 2017 оны 04 сарын 03

Хуульчид хэр шудрага вэ? Хараат бус байж чадах уу?

0  |  0
Больж уз(103.26.194.129) 2017 оны 04 сарын 03

Хошногоо арчиж сураагуй банди тумний баялаг хулгайлчихаад юу бу гэнэ вэ, энэ чинь одоо

0  |  0
зочин(202.179.4.50) 2017 оны 04 сарын 03

Удахгүй цагаан толгойн хогийн цэг дээр очих хэрэгтэй ЭЗ-ийн алуурчидын нохой гэнэт баяжих насанд халтай гэнэт цадах гэдсэнд халтай гэж Эбэ чинь 3 сарын дараа хэнч тоохгүй гөлөг болно яана даа ямаа минь

0  |  0
Zochin(103.229.120.231) 2017 оны 04 сарын 03

Ingej boldog yum uu.

0  |  0
зочин(202.126.91.106) 2017 оны 04 сарын 03

дүү ямар бизнес хийж тэрбум доллартай болсын бээ туршлага муршлага байвал ярилдаа. монголын зэс корпорациа танилцуул хэр их зэс үйлдвэрлэж мандаад одоо тэгээд хэн хэнд хулхидуулж гундаав дээсэтгэл сэргэтэл нэг сайхан халаач хамаа

0  |  0
ner(202.126.91.217) 2017 оны 04 сарын 03

duu mini luiwarchidiin gar hul bolj ywaad tednii hiisen muu uil laig uurewdee bolgoomjtoi l bai

0  |  0
ard (103.26.193.127) 2017 оны 04 сарын 03

Chi dut . Olon yum yarilgui duugai bai . Tur , ard irged ezen ni yumaa medej ereg ni usaa hashij bna . DUT CHI .

0  |  0
бат (103.10.20.83) 2017 оны 04 сарын 03

хэзээ танай компанийн хөрөнгө болчихсон юм. битгий мөрөөд зураг дээр байгаа хүн тэр энхтүвшин гэдэг нь мөн үү алиа ч мэдэхгүй бацаан байна

0  |  0
Зочин(150.129.140.206) 2017 оны 04 сарын 03

Төр хулгайчаас юм аа авч байна шүү дээ.

0  |  0
rrr(103.9.90.225) 2017 оны 04 сарын 03

ugaadasny gulug jon jon gej l baina dag ...

0  |  0
Пүрэв(202.9.41.255) 2017 оны 04 сарын 03

Луйварчдад үхэл.

0  |  0
Үхрийн нүдний суулга(43.228.129.144) 2017 оны 04 сарын 03

Үхрийн нүдний суулгац зарна.tel;96667103

0  |  0
Top