Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийлээ. Хуулийн төсөлд танилцуулснаар орон сууцаар хангах ажлыг дэмжиж ажиллах хүрээнд энэ онд 111 тэрбум төгрөгийн зардлыг орон сууцны ипотекийн зээлд зориулан төсөвт тусгасан байна. Сард тунджаар 300 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдаж буй юм.
Мөн хуулийн төсөлд ахмад настны тэтгэвэрийн насыг нэмэхээр оруулж ирсэн байна. Эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 2027 онд 65 нас болгож, харин эмэгтэйчүүдийн насыг 2037 онд 60 нас болгохоор хуулийн төсөлд тусгажээ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )