Уул уурхайн салбарын судалгааны IntelligenceMine болон mining.com сайт хамтран дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том 50 компанийн жагсаалтыг гаргасан талаар mongolianminingjournal.com сайтад мэдээлжээ. Уг жагсаалтыг гаргахдаа энэ оны эхний улирлын зах зээлийн үнэлгээгээр нь зэрэглэсэн байна. Дэлхийн топ 50 компанийн энэхүү жагсаалтад “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани 6.2 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр жагсаалтын 47 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Сонирхуулахад, 2016 онд "Оюутолгой" компани Монгол улсын засгийн газарт татвар, хураамж, болон бусад төлбөрт 210 сая ам.доллар төлж, үндэсний болон Өмнөговийн худалдан авалтад 279 сая ам.доллар зарцуулсан байдаг. Мөн өнгөрсөн онд баяжмал дахь 201,300 тонн зэс, 300,000 унци алт үйлдвэрлэсэн бол 2017 онд “Оюу толгой” компани баяжмал дахь агуулгаар 130,000-160,000 тонн зэс болон 100,000-140,000 унци алт үйлдвэрлэх төлөвтэй байгаа юм.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 4 )
Ylsiin uriig oyu tolgoid shiljuul
Gereege abch heleltseeche arail dendvv teneg bna.37 ond yu ch ashig abahgvi hylhidna.....turiig lyibardsan heden turiini buusnvvd l hojij bna da .....ardyydaa
Орлогыг нь Монголын банкаар авдаг болго, зардлыг нь хянавал Монгол Улс дефолт зарлахгүй, эдийн засгийн бодит өсөлт гарна.
оюутолгой дэлхийн топ компани болж байхад монгол улс деполт зарлахад бэлэн болж байдаг урвуу хамаарлаас үзэхэд оюутолгойн гэрээг монголд ашиггүй хийсэн нь батлагдаж байна