2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Засгийн газраас иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг худалдан авсан. Иргэд энэхүү хувьцаагаа 300 мянган төгрөгөөр зарахаар гэрээ хийсэн ч заримынх нь дансанд урьдчилгаа 100 – 200 мянган төгрөг олгогдсон. Үлдсэн мөнгийг хэрхэн нь тодорхойгүй байгаа. Иймд 1072 хувьцааг эргэлтэд оруулах талаар судлах ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсгийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа ахалж ажиллаж буй ажээ.
Энэ асуудлыг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвтэй хамтран цогцоор нь шийдвэрлэх вэ гэдгийг судлахаар ажиллаж буй ажээ. Ажлын хэсэг боловсруулсан саналаа Засгийн газарт танилцуулах юм байна.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 2 )
Мундаг эмэгтэй
Teneg huuhen u ch chadahgui