“Зоос” банкийг одоогоос 7 жилийн өмнө 2009 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Пүрэвдорж тушаал гаргаж татан буулгах, эрх хүлээн авагч томилох шийдвэр гаргасан байдаг. Энэхүү шийдвэрийг тус банкны хадгаламж, жижиг хувьцаа эзэмшигч нар хууль бус гэж үзэж олон жил хөөцөлдсөн ч шийдвэр гараагүй. Улмаар эрүүгийн хэрэг бус захиргааны маргаан болж хувирсан юм. Тэгвэл саяхан дээрх хадгаламж, жижиг хувьцаа эзэмшигч нар Захиргааны хэргийн шүүхэд энэ асуудлаар гомдол гаргасан юм байна.
Шүүх хурал тодорхойгүй хугацаагаар гурван ч удаа хойшилсон байна Шүүх хурал Захиргааны хэргийн шүүхэд өнөөдөр 13:00 цагаас товлогджээ. ШСангийн дэд сайд асан Ч.Ганхуяг тус шүүх хуралд гэрчээр оролцох юм байна.
“Зоос” банкны хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл Б.Цэрэнжав энэ асуудлаар мэдээлэл өгөхдөө “Зоос” нээлттэй хувьцаат компанийг төр дээрэмдээд Төрийн банк болгож өөрчлөн байгуулсан. Үүнээс хойш найман жил өнгөрлөө. Энэ хугацаанд хууль шүүхийн байгууллага, УИХ-аар удаа дараа асуудлаа тавьсан ч шийдэгдээгүй байна. Захиргааны хэргийн шүүхээр ч шийдэгдэхгүй удаж байна” гэдэг тайлбарыг өгч байсан билээ. Нийт 600 гаруй жижиг хувьцаа эзэмшигчид Зоос банк дампуурснаар их хэмжээний хохирол амссан билээ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )