Татварын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 14

Хувь хүний орлогын албан татварын хууль 16 дугаар зүйлийн 16.1.12-д "Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө" гэж заасан байдаг.

Иймд тус хөнгөлөлтийг эдлэх иргэд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор, амьдран суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албанд холбогдох  баримтуудыг бүрдүүлж өгснөөр, татварын чөлөөлөлт эдлэх бүрэн эрхтэй.  

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74,222 татвар төлөгч иргэн  тайлан ирүүлсэн бөгөөд  нийт 45.0 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.

Тодруулбал  2017 оны нэгдүгээр сарын 20-ноос өмнө тайлангаа ирүүлсэн нийслэлийн  I ээлжийн иргэдийн буцаалтыг энэ  сард олгож байгаа бол харин нэгдүгээр сарын 20-ноос  хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн төлөлтийг ирэх тав, зургаадугаар сард багтааж буцаан олгох аж.

Та татварын буцаан олголтдоо хамрагдсан эсэхээ харьяа дүүргийнхээ Татварын хэлстээс тодруулах боломжтой.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.113.220) 2017 оны 05 сарын 01

oron suutsny tatvaryn 2016 ony materialaa 1 saryn 4-nd ogson yumsan. Chingeltei duurged tegsen 1-r eeljind oroogui 2-reeljind orokh yum baihdaa. hugatsaandaa og l geed bisan. Tsagtaa ogson ch odoo boltol huleegdseer ene toriin ajlyg tsalgarduulsan yag tsagtaa system hezee heviin bolno doo hoorhii

0  |  0
Dagvadorj tserennamj(202.70.46.208) 2017 оны 04 сарын 14

82032211

0  |  0
Zochin(27.123.214.108) 2017 оны 04 сарын 14

Tatwariin mungunii tal ni irchih yum tal ni haach waa.henees asuuh we?

0  |  0
Top