Орон сууцны ҮНЭ хэд байна вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 14

Монголбанкнаас Улаанбаатар хотын орон сууцны үнийн гуравдугаар сарын индексийг өнөөдөр зарлалаа. Индекс судалгааг Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компани хийж, сар бүр олон нийтэд мэдээлдэг юм. 

2017 оны 3 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.2%-иар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 3.3%- иар буурчээ. Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ өссөн нь орон сууцны үнийн индекс бага зэрэг өсөхөд нөлөөлсөн байна. 


 

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2017 оны 3 дугаар сарын байдлаар 2,045,000 төгрөг болж өмнөх сараас 0.29 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үеэс 0.21 хувиар өссөн байна.

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ3 нь 2017 оны 3 дугаар сарын байдлаар 72,974,000 төгрөг болж өмнөх сараас 0.40 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 9.60 хувиар тус тус буурчээ. 

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.244) 2017 оны 04 сарын 14

ОС-ны үнэ 1000000 төгрөг л болоход бодит үнэ

0  |  0
Top