"Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулга уулзалт энэ сарын 22-23-нд болох гэж байна. Тус чуулга уулзалт Хөрөнгө оруулалт, Хувьчлал, Санхүү ба Технологи, Гарааны бизнес гэсэн үндсэн дөрвөн сэдвийг онцолжээ. Чуулга уулзалтаар иргэдэд санхүүгийн боловсрол олгохоос гадна санхүүжилт эрэлхийлж буй бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох юм. Мөн дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид өөрсдийн туршлагаа энэ үеэр хуваалцаж, оролцогчид зах зээлийн чиг хандлагын талаар мэдээлэл сонсох ажээ. Илтгэл, хэлэлцүүлэг, сургалт, бизнес уулзалт, үзэсгэлэн, санхүүгийн бараа, бүтээгдэхүүний танилцуулга хийгдэнэ.
Ухаалгаар хуримтлалаа удирддаг хөрөнгө оруулагч үндэстэнг бий болгохоор зорьж буй чуулга уулзалт олон зорилтыг дэвшүүлжээ. Тухайлбал, эдийн засаг дахь банк санхүү болон хөрөнгийн зах зээлийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох нь чуулганы зорилтын нэг хэсэг. Учир нь, Монголын санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны салбарт дангаар бүрдүүлж байгаа юм. Тиймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага тулгарч буй ажээ. Сүүлийн үед Засгийн газрын бонд хөрөнгийн зах зээлд өөрчлөлт, шинэчлэлийг авчирж буй.
Санхүү, хөрөнгийн зах зээлийн шилдгүүд нэг дор цуглах "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулга уулзалт боломж, гарц, шийдэлд төвлөрч байна. Чуулга уулзалт "Corporate Convention Centre"-д болох юм.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )