Энэтхэгийн хадгаламжийн банк хуурамч мөнгө хадгалж байсан нь саяхан илэрчээ. Тус банкны Жайпур хотын салбаруудад 540 мянган (ойролцоогоор 11 мянган ам.доллар) хуурамч руупи хадгалагдаж байсан байна. Тус мөнгүүд энэ оны эхээр цугларсан болох нь тогтоогдсон бөгөөд өөр өөр салбаруудаас илэрсэн нь гайхалтай. Банкны ажилтнууд мөнгөө тоолж шалгах үеэр энэ тухай олж мэджээ. Цагдаа нар хэргийг шалгаж эхлээд байна.
Энэтхэгийн Хадгаламжийн банк нь 1935 онд байгуулагдсан тус улсын ууган банкны нэг бөгөөд энэтхэгийн нийт хадгаламжийн дийлэнх хувийг төвлөрүүлсэн байдаг юм байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
МАНАЙ БАНКНУУДАД ЗӨНДӨӨ БАЙГАА ДАА
Энэ мөнгөний зураг нь солонгосын вон байна