“Зоос” банкийг 2009 онд Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Пүрэвдорж тушаал гаргаж татан буулгах, эрх хүлээн авагч томилох шийдвэр гаргасан байдаг. Энэхүү шийдвэрийг тус банкны хадгаламж, жижиг хувьцаа эзэмшигч нар хууль бус гэж үзэж олон жил хөөцөлдсөн ч шийдвэр гараагүй. Улмаар эрүүгийн хэрэг бус захиргааны маргаан болж хувирсан юм. Тэгвэл саяхан дээрх хадгаламж, жижиг хувьцаа эзэмшигч нар Захиргааны хэргийн шүүхэд энэ асуудлаар гомдол гаргасан юм байна.
Шүүх хурал тодорхойгүй хугацаагаар гурван ч удаа хойшилоод байсан юм. Шүүх хурал Захиргааны хэргийн шүүхэд өнгөрсөн пүрэв гаригт болох байсан ч мөн хойшилжээ.
Учир нь Дээрх маргааныг дэнслэх шүүх хуралд Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг гэрчээр оролцсон юм. Гэрчийн зүгээс баримт мэдээлэлээ нягтлах, нэмж мэдээлэл бүрдүүлэх, судлах шаардлага байна гэдэг үүднээс шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүхийн бүрэлдэхүүн хүлээн зөвшөөрсөн байна. Шүүх хурал ирэх сарын 5-нд товлогджээ.
“Зоос” банкны хувьцаа, хадгаламж эзэмшигч 600 гаруй хүн их хэмжээний хохирол амссан билээ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 2 )
Tor chuul busaar deeremdetsch avsan ZOOS BANK Chuvzaat kompanii chorongo chuvzaa esemschigschtdiin chochirliig baragduulach ni ZOV.
Жижиг хувьцаа эзэмшигчдийн хохирлыг Зоос банкны нууц ноёнтон Батбаяр хариуцах ёстой шүү