Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” ХХК-иас улирал тутам үл хөдлөх хөрөнгийн салбарын тойм мэдээлэл эмхэтгэн хүргэдэг билээ. 2017 оны эхний улирлын орон сууцны үнэ ханшийн тоймыг хүргэж байна.
2017 оны 3-р сарын 31-ний байдлаар нийт 89492 айлын орон сууцны 471 төсөл хэрэгжиж байгаагийн 392 төсөл нь 83607 айлын орон сууцны, 79 нь 5885 айлын амины орон сууцны төсөл байна. Зөвхөн орон сууцны төслийн тухайд авч үзэхэд, 83607 айлын орон сууцны 392 төслөөс 41021 айлын орон сууцны 265 төсөл нь захиалга авч байгаа бол, 33511 айлын орон сууцны 89 төслийн захиалга эхлээгүй, 9075 айлын орон сууцны 38 төсөл түр зогссон байна. |
Шинэ орон сууцны м.кв-ын дундаж үнэ 2017 оны эхний улирлын байдлаар 2,05 сая төгрөг байгаа нь өнгөрсөн оны эхний улирлаас 0,22 хувиар өссөн үзүүлэлт юм.
Орон сууцны үнэ ханш эхний улирлын байдлаар...
|
|
2000 оноос хойшхи хуучин орон сууцны дундаж үнэ м.кв нь 1,78 сая төгрөг байгаа нь 2016 оны эхний улирлаас 5,48 хувиар буурсан байна.
2000 оноос өмнөх 1 өрөө хуучин орон сууцны дундаж үнэ 2016 оны эхний улиралд 57,5 сая төгрөг байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 50,7 сая төгрөг, 2 өрөө хуучин орон сууцны дундаж үнэ 81,7 сая төгрөг байсан бол 73,0 сая төгрөг, 3 өрөө орон сууцны дундаж үнэ 105,3 сая төгрөг байсан бол 96,1 сая төгрөг, 4 өрөө орон сууцны дундаж үнэ 130,4 сая төгрөг байсан бол 120,1 сая төгрөг болж тус бүр 7,9-11,7 хувиар буурчээ.
Орон сууцны борлуулалт эхний улирлын байдлаар...
Энэ оны эхний улиралд 3490 шинэ орон сууц худалдагдсан нь 2016 оны эхний улирлын дүнтэй харьцуулахад 4,6 хувиар буурчээ. 2016 оны эхний улиралд 3660 шинэ орон сууц худалдагдсан байсан юм. Харин хуучин орон сууцны хувьд, энэ оны эхний улиралд 2300 орон сууц худалдагдсан нь 1870 орон сууц худалдагдаж байсан өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад 23 хувиар өсчээ.
|
Орон сууцны түрээсийн дундаж үнэ эхний улирлын байдлаар...
|
Сэтгэгдэл ( 2 )
1-2sar zeelee tolj chadaxgyid xvrj baiga ailuud baina!!!
1-2sar zeelee tolj chadaxgyid xvrj baiga ailuud baina!!!