Бидний уух дуртай хийжүүлсэн ундаа хүний биед ямар хор хөнөөл учруулдаг тухай хэвлэл мэдээллийнхэн сануулсаар байгаа.
Гэвч “Кока-кола” компанийн ашиг орлого нэмэгдсээр байна. Үүнийгээ тэд “Зах зээлд эрэлт их байгаагаас худалдан авалтыг баталгаажуулж байна” хэмээн тайлбарлаж байх юм. Тун саяхан манай улсын өсвөр насныхны 63 хувь, насанд хүрэгчдийн 74 хувь нь ясны сийрэгжилттэй байна гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр хүн ам тэр дундаа өсвөр насныхны эрүүл мэндэд онцгойлон анхаарах цаг нэгэнт болжээ.
Анх 1886 онд эм зүйч Жон С.Пембертон Африкт ургадаг кола самар болон Өмнөд Америкийн кока ургамлыг хольж шингэн гаргаж авахад өвөрмөц сайхан амттай болсон гэдэг. Тэрбээр орсон ургамлынхаа найрлагаас шалтгаалж ядаргааг тайлж, сэтгэл санааг сэргээхээс гадна шүдний өвчинд сайн бэлдмэл болно хэмээн найдаж байв.
Бэлтгэсэн бэлдмэлээ туршилтаар худалдаанд гаргажээ. Түүний эл бүтээлийг нэгэн эмийн санч хийжүүлсэн устай санамсаргүй байдлаар хольсноор өнөөдрийн кола үүсэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Гэхдээ бидний өнөөдрийн хэрэглэж буй коланы 90 хувь нь хийжүүлсэн ус, түлсэн сахар, фосфорын хүчил, кофеин, кока ургамлын навчны ханд, кола модны самрын ханднаас бүрддэг. Харин нэг хувийн найрлага нь “Мерхандиз-7” нэртэй нууцын зэрэглэлтэй, дэлхий дээр 10 хүн л юугаар найруулсныг нь мэддэг хандыг агуулдаг гэнэ.
Хэрэглэгч хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг бүрэн мэдэж байх эрхтэй учраас зарим улс “Кока-кола” компанийг энэхүү нууц найрлагаа нийтэд дэлгэхийг шаардаж байсан удаатай. Энэхүү ундааны бүтцэд байдаг зарим бодис эсийн митохондрийн ДНК-г эвддэг гэнэ.
Эл дүгнэлтийг Шерсфилдийн их сургуулийн молекул биологи, биотехнологийн профессор Питер Пайпеф гаргажээ. Тухайлбал паркинсоны өвчин, элэг хатууралт нь хийжүүлсэн ундаанаас үүсч болохыг сануулсан байна. Мөн насанд хүрсэн эрэгтэй хүн хоногт 18 гр , эмэгтэй хүн 16 гр сахар хэрэглэх нь биед аюулгүй гэж эмч мэргэжилтнүүд үздэг.
Гэтэл нэг литр кола ундаанд 100 гр сахар агуулагддаг байна. Энэ нь хүнийг сахарын шижинтэй болгох, зүрхний шигдээс үүсгэхэд гол нөлөө үзүүлдэг аж. Ганц лааз хийжүүлсэн ундаа хүний биед хэчнээн хор хөнөөлтэйг Бразилийн Матто Гроссогийн их сургууль нотолжээ.
Үүнээс үүдэн Бразилийг 18 жил удирдсан Ерөнхийлөгч Жетулиу Варгас эх нутагтаа кока-кола худалдахыг хориглож байсан нь гайхмаар зүйл биш юм. Мөн Энэтхэгийн хэд хэдэн мужид ч хориглосон байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд иргэдээ хийжүүлсэн ундаанаас хамгаалахын тулд олон арга хэмжээ явуулдаг ажээ. Тэгвэл гурван хүн амтай Монгол Улс яадаг бол? Энэ талаар “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-өөс лавласан боловч иргэдээс ирсэн гомдлын дагуу шинжилгээ хийдэг бөгөөд кока-коланд иргэдээс гомдол ирээгүй учир судалгаа шинжилгээ огт хийгээгүй хэмээсэн юм.
Дэлхийн 200 гаруй оронд худалдаалагддаг энэхүү ундаа нь 100 гаруй жилийн түүхтэй. Гэвч хүний биед учруулах хор хөнөөл нь нотлогдсоор атал яагаад хэрэглэгчид жил ирэх тусам нэмэгдсээр байна вэ. Үүнийг кока-коланы орц, найрлага болон хэний ч мэдэхгүй нэг хувьтай хамаатай хэмээн тайлбарлах хүмүүс байдаг.
“Кока-кола” компанийнхан саяхан гаргасан мэдэгдэлдээ “Хэрвээ энэхүү ундааг хүний биед хортой гэж хэрэглэгчид үзэж санал гомдлоо ирүүлбэл зах зээлээс бүтээгдэхүүнээ татаж авахад бэлэн байна” гэжээ. Хүний донтох эсийг сэргээдэг эл бүтээгдэхүүний талаар өнөөдрийг хүртэл нэг ч санал гомдол ирээгүйг бодоход дэлхий нийтээрээ коланд донтсон бололтой.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 10 )
Тийм шүү бас үнэн юм бичиж\n
3 хүн амтай гэнэ ээ Сайн уншаа сэтгүүлч минь дээ
Кока Кола гэж дандаа бичих юм.Бусад хийжүүлсэн ундаа нь тэгээд хүний бие сөрөг нөлөөгүй, сайн юм биз дээ.Энэ талаар сэтгүүлч та тодорхой мэдээлэл өгөөч ээ. Тийм бол Кока Кола ундаанаас татгалзая.Сананаасаа битгий шаа./Пепси кола(ха ха ха кола гэдэг үг орчихож), АПУ-ийн ундаа, Витафит, Витсамо, импортын ундаанууд хүний биед сайн юм байна л даа/
Их уувал сахартай болдог юм байна дээ
Ундаануудын өрсөлдөөн
Муу гэж мэдсээр байж хэрэглэх юм даа. Кока кола ч бас ядаж байхад аль хэдийн зах зээлээ олчиж...
uuriinhuu mulguu bodlogoo bitgii hvmvvs tulgaj bai hvn uuruu hvsvel yuch hiij bolj bg bizdee
yanz byriin ornuudiig haraad baihad er ni joohon bolovsrol dooguur hymyys ih cola heregledeg , sudalgaach tiim baidag
yanz byriin ornuudiig haraad baihad er ni joohon bolovsrol dooguur hymyys ih cola heregledeg , sudalgaach tiim baidag
pepsi -ch bas adilhan shyy dee. Zygeer l ursulduun