NASDAQ хөрөнгийн биржийн удирдлагууд байгууллагынх нь серверт хакеруудын суулгасан файл, bug гэж нэрлэгддэг цахим өтнүүд байсан гэж мэдэгдлээ. Гэхдээ биржийн ажиллагаанд хохирол учруулж чадаагүй аж. Bug-нууд серверийн Directors Desk гэж нэрлэгддэг хэсэгт суулгагдсан байснаас үзэхүл мэдээлэл устгах бус хулгайлах зорилготой байсан бололтой гэж таамаглаж байгаа юм байна. Халдлага ОХУ-аас хийсэн байж болох тухай Wall Street Journal сэтгүүлд бичжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )