Хоёр хүүхэдтэйгээ саяхан гадуур хоног төөрүүлж зовж зүдэрч явсан н.Цагаандарь сайхан сэтгэлт олны дэм тусаар сайхан амьдрах мөч ойртсоор байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд н.Цагаандарийг үндсэн ажилтнаар ажилд оруулахаар урьж өнөөдөр хөдөлмөрийн гэрээ байгууллаа. Одоогоор бие нь жаахан сул байгаа болохоор өөрт нь тохирсон хөнгөн ажил хийлгэж ахуй амьдралд нь туслах бөгөөд цаашдаа мэргэжил боловсролыг нь дээшлүүлж шат ахиулан ажиллуулах боломжтой гэж ИНЕГ-ын удирдлагууд хөдөлмөрийн гэрээ байгуулах үеэр онцлон хэлжээ.н.Цагаандарь энэ сарын 24-нд ажилдаа орох бөгөөд 650000 төгрөгийн үндсэн цалин авч идэвхи санаачлагатай ажиллавал 20 хувийн нэмэгдэл цалин авах гэнэ. Эко хужирт компаниас бэлэглэсэн шинэ 5 ханатай гэртэйгээ ИНЕГ-ийн орчимд амьдрахаар болсон аж.
Итгэл сэтгэлийн гүүр сангаас энэ хугацаанд хандивийн ажиллагаа явуулан хашаа байшин худалдан авсан бөгөөд үүнийг түрээслэн байртай болгох мөнгө хуримтлуулах болон цаашид цалингаас бусад хуримтлал үүсгэхэд нь зориулахаар шийдвэрлэжээ.Итгэл сэтгэлийн гүүр сангийн хамт олон н.Цагаандарь болон түүний хоёр хүүхдийн гэр болон хашаа байшинг энэ сарын 20-нд албан ёсоор хүлээлгэн өгнө.
Сэтгэгдэл ( 16 )
Сайхан сэтгэлтэй энэ олон хүмүүс болон энэ олон байгууллага хамт олны итгэлийг нь даах л үлдэж дээ. Хичээгээрэй дүү минь. Амьдралын тань алтан харгуй үргэлж гэрэл гэгээтэй байгээ
ОВОДОО ХӨӨРХИЙГ ИТГЭЛ СЭТГЭЛИЙН САНГИЙН ТЭРГҮҮН ХҮҮХЭНД НАСАН ТУРШДАА БАЯЛАЖ ЯВАХААС ГАДНА ЭНЭ ОЛОН САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮҮС БОЛОН ИНЕГ-Н ХАМТ ОЛОН ДАРГА ЗАЛУУД итгэлийг зүтгэл сэтгэлээр хариулахыг энэ эмэгтэйд хүсье . уг нь байр байдал нь гэмгүй сайн эмэгтэй шиг л харагдах юм цагаандарь
Ямар сайхан мэдээ вэ? Бүх тусалсан хүмүүст баяр хүргье! Арчаагүй царайлж хаяад явсан арчаагүй эрийн оронцогийг атаархтал сайхан амьдраарай дүү минь
ядарсан зүдэрсэн хүмүүст сэтгэл гарган тусалж байгаа дээрх хүмүүст сайн сайхан бүхний дээдийг хүсье
ямар гоё юм бэ. Туслаж байгаа туслуулж байгаа хоёрт аль алинд нь амжилт аз жаргал
Мундаг хамт олон байна амжилт
Amjilt husie aztai bna ajild avsan hamt olond sain uilsin tan buyn tum bum bolgo
Sainaa sain bol zaya sain gedeg yum minii duu eruul enh olon tumniihee itgeliig daaj saihan amdraarai amjilt
za dvv min saihan setgeltei hvmvvsiig itgeliig daaj amidraarai vnheer NHEGiin hamt olond ajiliin amijilt hvsen erooe
сайхан сэтгэлтэй удирдлага хамт олонд ажлын амжилт хүсьe. итгэлийг нь алдахгүй ажиллаад сайхан амьдраарай
Ямар гоё мэдээ вэ ийм байгуулаг олон байгаасаа амжилт
Saihan setgeltei hamt olond talarhaj baina ene hvmvvsin haluun setgel itgeliig aldahgvi saihan amidraarai
Gants oroo bair eej2ohind heregtei hashaa baishin ger arhilaj ywahad hund muu humuus eleg barina baigaliin ers tes uliraluudad zohitsuulj awch ywahad ahadana buyant uhaa horooloos ajild ni oir eg oroo bair lizendeed awaad ogchihwol bolloodoo tusalj bgaad nibayrllaa tultal ni tusalwal yasan neg uuliinmuhart buh yumnaasaa hol hashaa baishin hereggui ee uuniig l bodoltsooroodo

Сайн хүмүүсийн итгэлийг алдалгүй хичээж амьдраарай. Амжилт. Бас сайхан сэтгэлтэй хүмүүсийн ажилд нь амжилт хүсье