Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар хийж байгаа ажлаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Дээрх зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирдлагуудтай урьдчилан тохирсон байна. Эхний ээлжинд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэж, дараа нь зээлийн одоо төлж байгаа хүү болох жилийн 21.11 хувийг 18 хувь болгон бууруулахаар болжээ. Төрийн банкнаас 48.2 тэрбум төгрөгийн цалингийн зээлийг ойролцоогоор 8316 багш, эмч, ажилтнуудад олгож, тэдгээр нь жилдээ 1-1.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн зардлаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан Хаан банкны удирдлагуудтай мөн энэ талын яриа хэлэлцээ хийж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Zuvhun Turin banknaas avsan zeeld hamaatai ymuu
3 ХУВЬТ САЙД.ТЭТГЭВЭРИЙГ 3% БУУРУУЛАА ГЭЭД ХӨГШИД 6 САРЫН ТЭТГЭВЭРИЙГ АВДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ БИТГИЙ МЭДЭН БУДИЛЖ НЭР ТӨР ХӨӨЦӨЛДӨЖ ОРОНЦОГ ТӨДИЙ ЮМ ХИЙЖ БАЙГААЧ.ТЭТГЭВЭРИЙНХЭН ТЭНЭГ ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ ЭНДҮҮРЭЛ.ТАНАЙ НАМЫН ХӨГШЧҮҮЛ Л БАЯН БОЛОХООРОО 6 САРААС ИЛҮҮ ЗЭЭЛ АВАХ ШААРДЛАГАГҮЙ БАЙДАГ БАЙХ.УЧИР НЬ ТӨРД АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛГАМЖ ХАЛААНУУД НЬ ХУЛГАЙЧУУД Л БАЙГАА БАЙЛГҮЙ.ӨӨХ Ч БИШ БУЛЧИРХАЙ Ч БИШ ЮМ НОХОЙД ӨГЧ БАЙГАА ШИГ ШИДЭЛХЭЭ БОЛЬ.ЧИНИЙ ДАРААГИЙН АЛХАМ ГЭДЭГ НЬ ДАРААГЫН СОНГУУЛИЙН ШОУ.ЧИ ДАРААГЫН СОНГУУЛЬДАА БИ ИНГЭЖ БУУРУУЛЖ БАЙГАА ОДОО НАМАЙГ СОНГОВОЛ ДАХИАД Ч БУУРУУЛНА ГЭЖ ХУЛХИДАХ ГЭЖ БА