Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо.
Нэг тэрбум ам.доллар хүртэл хэмжээний зээлийг БНХАУ олгох бөгөөд энэ зээлээр дэд бүтэц болон бусад салбарт төсөл хэрэгжүүлнэ. Зээлдэгч талын хүсэлт гаргаснаар зээлээр төслийн гэрээ тус бүрийн үнийн дүнгийн 95 хувийг санхүүжүүлэх зорилгоор ашиглана. Хэрэв төслийн гэрээнд төлөвлөх, худалдан авах ажиллагаа болон барилгын ажил тусгагдсан бол үүнийг зээлдүүлэгчийн санхүүжүүлэх хэмжээнд оруулж тооцно гэсэн утга бүхий нэмэлт өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байна.
БНХАУ-аас 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь долоон жил, зээлийн санхүүжилт 85 хувь, Засгийн газрын санхүүжилт 15 хувь байх зээл авах тухай ерөнхий хэлэлцээрийг талууд 2015 оны 11 дүгээр сард байгуулж, мөн сард УИХ соёрхон баталсан юм
Сэтгэгдэл ( 4 )
Hyatdiin kompaniig buu toirood jags huul n undesgerheg
Hyatdiin undsen huul n neg hyatad gesen undesherheg zaalt
Хятадын харьяат болох нь улам тодорхой болж байна даа. Зээлсээр байгаад өрөө төлж дийлэхээ болихооор тэгээд ойлгомжтой. Харин энэ зээлсэн мөнгийн идсэн хэд нь гадагшаа гараад явчихна. Ийм балиар хувиаа хичээсэн үр хойч, улс гүрнээ боддоггүй өчүүхэн өөрийн бодолгүй хүмүүс монголыг минь удирдаж байна даа.
МАН-ЫНХААН ТА НАР ЗҮГЭЭР Л БАЙНГЫН ХОРОО УИХ-ААР ХЭЛЭЛЦНЭ ГЭЖ ХУДЛАА ДҮР ЭСГЭЖ ЦАГ АЛДАЖ БАЙХЫН ОРОНД ШУУД ХИЙГЭЭД ЯВЧИХААЧ.ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ТА НАРЫН ХҮСЭЛ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨР ЗОГСООХ АРГАГҮЙ ЯВЖ БАЙХАД БИТГИЙ ТЭНЭГТЭЭЧ.АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА.