Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа болно

2017 оны 04 сарын 22

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 4,5,6 дугаар саруудад нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тн мах бэлтгэн 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 2017 оны 07 сарын 01 хүртэл  нийслэлийн 6 дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлээд байна.

Борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна.

Үүнд:

  • Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах
  • Сүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороолол
  • Баянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв
  • Чингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах.Нарантуул 2.
  • Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатр
  • Хар хорин захын ард Пирамид үйлчилгээний төв
  • Хан-Уул дүүрэгт Яармагийн эцэст

Өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах 1кг-5750 төгрөг, хонины мах 1 кг нь-5400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4400 төгрөгөөр худалдана. Харин бөөний үнийн хувьд үхрийн мах 1кг нь-5200 төгрөг, хонины мах 1 кг нь-4600 төгрөг, ямааны мах 1 кг нь  4000 төгрөг байна гэж Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.185.125)  2025 оны 03 сарын 13

МАН дандаа нэг сарын аян төдий л юм хийх юм. Хүүхдээ аврах аян ч гэх шиг Аян нь нэг сар яваад дууссаны дараа аврахгүй болж таарч байна уу? Аяны үеэр амжиж хэргээ бүтээгээрэй Аян дуусвал засгийн газарт дпад байхгүй юм шиг болж байна. м

1  |  0
Top