Лаурэн Бланк төрсөн цагаасаа хойш өөрийн хайртай өвөө болох Рон Ретриллотой хамт өсчээ.
Тэрбээр өсвөр нас хүртэлх бүхий л дурсамжтай цагаа өвөөтэйгөө хамт өнгөрүүлсэн гэнэ. Ялангуяа жаахан байхдаа тэрээр өвөөтэйгөө хамт амьтны хүрээлэнгээр зугаалж, цаасан шувуу нисгэж, зураг зурж чөлөөт цагаа өнгөрүүлдэг байжээ.
Лаурэний 16 насны төрсөн өдөрт бэлдсэн өвөө нь нэгэн гайхалтай зүйлийг бэлэглэжээ.
Үүнийг гаднаас нь харахад гурван ширхэг тэмдэглэлийн дэвтэр мэт боловч зээ охиноо хайрлаж өсгөсөн амьдралынх нь адал явдал, намтар байх аж. Лаурэн өвөөгийнхөө энэхүү гайхалтай бэлгийн тухай “Бидний хамтдаа хийсэн бүхий л үйл явдлууд тэдгээр тэмдэглэлийн дэвтэрт бичээстэй байсан. Заримыг нь бүр мартсан байсан ч уншиж байхдаа сэргээн санаж, өөрийн эрхгүй нулимс дуслуулсан. Эргэн тойрноо хартал гэр бүлийнхэн маань ч намайг хараад уйлж байсан. Энэ бол миний амьдралдаа авсан хамгийн сайхан бэлэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн твиттерт жиргэсэн бөгөөд нийтлэгдсэн даруйдаа 601 мянган лайк, 161 мянган рэтвийт хийгдэж, энэхүү түүхийг уншсан олон хүн сэтгэл нь хөдөлж уйлснаа сэтгэгдлээр илэрхийлсэн байна.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Gaihaltai