Байлдагчийг дарамтлан, хөлийг нь тайрахад хүргэсэн дэд ахлагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

2017 оны 04 сарын 27

Одоогоос дөрвөн сарын өмнө ахлагчдаа шийтгүүлсэн байлдагч гар, хөлөө хөлдөөж, 9 хуруугаа тайруулсан хэрэг гарсан. Тодруулбал, Зэвсэгт хүчний Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь 338 дугаар ангид алба хааж байсан байлдагч Ж.Баярцогтыг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд шөнийн ээлжид үүрэг гүйцэтгэж байхдаа гал түлж дулаацсанд буруутгаж, Харуулын дарга нь идэр есийн хүйтэнд цементэн дээр хөл нүцгэн цаг орчим зогсоож шийтгэсэн гэдэг.

Энэ тухай байлдагч Ж.Баярцогт болон түүний ар гэрийнхэн анхлан мэдээлсэн билээ. Учир нь, уг хэргийн улмаас Ж.Баярцогт хөлийн 9 хуруугаа тайруулж, бүтэн биеийн оношлогоонд ортол элэг нь өөрчлөлттэй гарсан төдийгүй одоо ч мэс заслын шарх нь эдгээгүй байгаа юм.

Тэгвэл уг хэрэгт холбогдуулан дэд ахлагч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Хэргийг шалгах явцад байлдагчдын биед хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учирсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ.

Ингээд Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас хэргийг энэ сарын 14-нд аймгийн прокурорын газарт шилжүүлж, прокурор шүүхэд шилжүүлсэн байна.

 Гэвч Ж.Баярцогтыг эмнэлэгт хэвтэж байхад хэргийн буруутан ахлагч унаа тэргээр үйлчилж байсан тухай хохирогч нэгэн ярилцлагадаа дурдаж байсан. Ж.Баярцогт хэлэхдээ "Би хүний мууг үзэхийг хүсэхгүй байна. Надад зөвхөн туслалцаа хэрэгтээ байна" гэж байсан юм.

Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Cgbvv(66.181.184.180) 2017 оны 04 сарын 27

Ter tsrrgiin angi n batlan hamgaalah yam ter ahlagch n ene huniig nasaar n tejeeh heregtei

0  |  0
Top