“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал маргааш хуралдах юм. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн 2015 оны үйл ажиллагааны тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах, Компанийн 2015 оны санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах асуудлыг хэлэлцэх юм байна.
Мөн хурлаарТУЗ-ийн 2015 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах юм. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2016 оны ээлжит хуралд зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигч оролцохыг тус компанийн удирдлагууд мэдэгдээд байгаа юм.
Харин Эдийн засагч Л.Наранбаатар 1072 хувьцээ эзэмшигч бүр оролцох эрхтэй гэж үзэн, хуралд оролцохыг уриалж байгаа ажээ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )