Эдийн засгийн байнгын хорооны маргаашийн хуралдаанаар “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн талаар Улсын Их Хурлаас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцах юм. Өөрөөр хэлбэл, Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах үйл явцын хэрэгжилттэй танилцах юм.
Мөн тус үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, 2017 онд хувьчлагдах объектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор танилцуулга хийх юм. “Эрдэнэт” үйлдвэрийн зарим объектуудыг хувьчлахаар төлөвлөсөн байна.
"Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн мэдүүлсэн. Энэ төслийн үзэл баримтлалыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 2 )
дээр цагт феодлын хөрөнгө хураасан тухай сурах бичиг киноноос харж байсан болохоос Коммунизм нурсаны дараа ийм дээрэм болно гэж сонин л юм. Оросуудад мөнгө төлж авсан нь үнэн юм чинь яаж ингэж улсын болгож чадаж байнаа. Тийм юм бол Оросуудыг байхад .ингээд дээрэмдэхгүй яасан юм бэ гэсэн асуулт гарнаа даа. Коммунизм , хүчтэй засаглалыг үгүйлэн санагалзагчид аа ард түмэнд битгий гай бол л доо. Бид мөрөөрөө тааваараа 30 шахам жил амьдарсан юмсан. Та нарын гайгаар Хар Хятадаар заалгадаг дээрээ ирлээ.