С.Эрдэнэтуул тойргийнхоо иргэдэд “Төсөл бичих аргачлал” сургалт явууллаа

2017 оны 05 сарын 05

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Сайхансамбуугийн Эрдэнэтуул, Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрийг Дэмжих төв /НӨҮГ/-тай хамтран Баянзүрх дүүргийн 11, 20, 23, 28-р хорооны иргэдэд “Төсөл бичих аргачлал” анхан шатны сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 2, 3, 4, 5-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Энэхүү сургалтанд 100 гаруй үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэд хамрагдаж сертификатаа гардан авлаа. Сургалт нь төслийн тухай ерөнхий ойлголт, төслийн ач холбогдол, үр өгөөжийг танин мэдэх бие даан төсөл бичиж сургахад чиглэжээ.

Иргэд өөрийн бизнесээ хэрхэн яаж эхлэх, төсөл хэрхэн бичих, хаана хандахаа мэдэхгүй зэрэг асуудлууд тулгардаг учир маш сайхан үр өгөөжтэй сургалт боллоо хэмээн ам сайтай байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uka(202.21.115.78) 2025 оны 03 сарын 13

Мундаг бүсгүй шүү. Үнэхээр сайхан ажил болжээ. Амжилт

1  |  0
Close menu