Лус савдаг бидний амьдралд яаж нөлөөлдөг хийгээд таны мэдэхгүй зүйлс

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 08

Монголчууд эрт дээр үеэс бүх юмыг амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд үүний нэг илрэл нь лус савдгийн тухай ойлголт юм.
Энгийн үгээр тайлбарлавал лус гэдэг нь бидний хүрээлэн байгаа газар дэлхийн бүх уул, ус гол мөрөн, ан амьтдыг эзэгнэн захирдаг хаан нь харин савдаг гэдэг нь тухайн уул хайрхан, гол усны эзэн нь гэж ойлговол зохино.
Нийт 8 төрлийн лус байдаг бөгөөд ерөнхий 3 лусад хуваадаг.
Үүнд:
1. Хар лус - бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр
2. Цагаан лус - газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр
3. Хөх лус - булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр Хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас үүдэн лус савдгийн хорлолд өртдөг ба энэ хорлол нь голлон биеийн өвчин болон илэрдэг.
Лус нүдгүй гэж үздэг бөгөөд буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь буюу энэ цагийн ойлголтоор бол генээр нь олж хорлодог. Тийм учраас лусын хорлол нь удам дамждаг гэж үздэг байна. Хүмүүс манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой ойлголт юм.
1. Уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусын хорлолд өртдөг бөгөөд энэ хорлол нь хүний биеийн 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлдэг. Ялангуяа элэгний элдэв өвчин нь голдуу хар лусаар хорлогдсон өвчин байдаг.
2. Ан амьтан, тэдгээрийн үр төл, мөн ганцаар яваа амьтан болон содон зүстэй ан амьтан агнах зэрэгтцагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон хүний бие эрхтэнг тахир дутуу болгодог.
3. Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь голдуу усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрдэг.
Лусын хорлолд өртсөн хүмүүс нь ихэвчлэн эм эмчилгээ хийлгэвч үл эдгэх, элдэв амьтан, ус , мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхжих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна. Мөн 3,5,7 дахь жилүүддээ лусын хорлол нь биелдэг гэж үздэг.
Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ?
Юуны өмнө байгал эхтэйгээ бид хүйн холбоотой гэдгээ бүрэн ухамсарлаж, байнга санаж явахад илүүдэхгүй. Хүмүүст ихэвчлэн учир мэдэхгүйн харгайгаар алддаг хэдэн тохиолдлуудыг энд дурдъя:
1. Элдэв хог хаягдалаа хамаа бусаар хаях, газар ухах, шороо чулуу хөндөх, хөдөлгөх, хамаагүй газраас чулуу авах, модны мөчир хугалах,ургаа мод тайрах, навч цэцэг тасдах
2. Уул хайрхадын овоон дээр гарч архи уух, шээх, хэрэлдэх, муу үг хэлэлцэх
3. Ургаа мод болон овоонд элдэв хадаг торго уях, мөнгө тавих, уусан архины шил, савтай сүү, архи орхих, таяг, машины жолооны бүрээс тавих
4. Байгалд үл шингэх элдэв эд зүйлс өргөх учир нь хэсэг хугацааны дараа тэд хог болон хувирдаг
5. Ан амьтдыг үй олноор нь устгах агнах, үр төлтэй амьтан болон содон зүстэй амьтад, ганц нэгээр яваа амьтан хөнөөх
6. Шувууны өндөг ,үүр сүйтгэх
7. Гол , булаг шанд, нуур далайд шүлс, нус цэрээ хаях, шээх
8. Урсгал усанд улаан цагаан өнгийн идээ ундаа хийх болон цус дусаах, угаах
9. Голд элдэв хог хаягдал хаях, машин тэргээ угаах зэргийг цээрлэвэл зохино. Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх хэрэгтэй. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйл өргөнө.

Сэтгэгдэл ( 42 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sevjif(27.123.214.108) 2025 оны 03 сарын 13

Odoo humuisiig harahnaa uul usaa ovoo tahilagaa tahij l baidag haraad tavsan ym ni mun end durdsanaar bielelee oloogui sav shitei ymnuudtaiga baij l bdag ym bnlee medeh humuus baidag medehgui zunduu bgaa l bh a

1  |  2
Иргэн(122.201.21.28) 2025 оны 03 сарын 13

Хятад хүнд яадаг юм бол .тэд ухаад л байдаг.хагалаад л байдаг

1  |  2
Иргэн(122.201.21.28) 2025 оны 03 сарын 13

Хятад хүмүүс яадаг юм бол.хамаагүй газар ухдаг

1  |  0
Шагдар Ариунаа(174.138.30.105) 2025 оны 03 сарын 13

Олон хүнд хүргэж мэдүүлэх Байгаль Дэлхий Лус савдагтай газар б.даг гэдгийг үр хойчдоо сайн ойлгуулаж өгөх нь чухал юм

2  |  0
zochin(173.245.66.41) 2025 оны 03 сарын 13

Hun bur meden murdoj yavbal chuhal yum bna

1  |  0
Даваахүү(150.129.141.3) 2025 оны 03 сарын 13

Энэ асуудлыг аль дээр үеэс ардчилал эхлэх үеэс хүмүүст ингэж ойлгуулсан бол одоо арай ч ингэж доройтохгүй байсан байх, гэхдээ одоо хэт оройтоогүй дэр ньүүнийг эхлүүлж байгаад талархаж байна. Цааш нь улам үнэмшилтэй жишээтэйгээр олон түмэнд ойлгуулах ажлыг эрчимтэй хийвэл сайхан үр дүгд хүрч хүмүүс маань эрүүл энх, байгаль дэлхий маань бүрэн бүтэн байх жамтай шүү дээ. Амжилт хүсье.

1  |  0
Tgr(112.133.88.193) 2025 оны 03 сарын 13

Uulna iimel ard tvmen bsan yumshdee

1  |  0
Чинбаа(103.10.21.39) 2025 оны 03 сарын 13

Би бол харин үүнд итгэдэг шүү. Ээж маань эзэнгүй хээр, овоон дээр архи хэзээ ч бүү ууж бай донтдог тэр бүү хэл мэдэхгүй бол өргөж ч болдоггүй ямар идээгээр тахидагыг нь мэдэхгүй бол. Содон амьтан агнах хориотой гэдэг сэн.

1  |  0
Jagai(66.181.179.191) 2025 оны 03 сарын 13

Tus boloh saihan medeelel bna Bayarlalaa

1  |  0
Алтантуяа Жадамба (27.123.212.131) 2025 оны 03 сарын 13

Баярлалаа үнэний ортой зүйл юм

1  |  0
Baigalmaa(27.123.214.84) 2025 оны 03 сарын 13

Timee estoi unen khangaitai erdoo buruu kharitsaj bolokhgui Yadakhdaa khogoo khayakhgui baikh kheregtei Khangai delkhiteigee buruu kharitssanaas ayanga tsakhilgaan buuj bga gej boddog Tsainikhaa deejig khurtel khorgoj baigaad orgokh kheregtei tegekhgui bol lusin nuurig tuldeg geed khogshchuul yaridag baisan

1  |  0
Гэрэл(208.54.80.178) 2025 оны 03 сарын 13

Зөв хог элдэв хог архины шил хадаг торго зэрэг зүйлс маш их бии болсон бас чихэр чихэрлэг хүнс өргөж болохгүй чихэр идсэн шоргоолж нэг нэгнээ барьж иддэг гэсэн

1  |  0
erdenetuya(202.70.46.209) 2025 оны 03 сарын 13

Lus sawdagiin ezentei madh zow haritsah heregtei nvdend haragdaj gart barigdahgvich setgel zvrhneesee haritah heregtei

1  |  0
Tuya (202.70.46.238) 2025 оны 03 сарын 13

Lus sawdagaa medehgui humuus Zendee baidag uumiig unshaad yul ustaigaa zew hard tsarai

1  |  0
Цэцэгмаа (110.70.26.57) 2025 оны 03 сарын 13

Баярлалаа с

2  |  0
ТААЛАГДЛАА(202.21.124.20) 2025 оны 03 сарын 13

Би уг нь энэ бүхнийг хийхгүй хичээгээл явдагын тэгсэн мөртлөө л буруудчихаад байхын????

1  |  0
Энэрэлт эх(124.158.92.27) 2025 оны 03 сарын 13

Маш их таалагдлаа. Учир мэдэхгүй хүмүүс зөндөө байдаг шдээ, Тэгээд шалтгаан нь тодорхой бус байдлаар эндэх, үрэгдэх, өвдөх, зовох нь элбэг байдаг биз дээ. Үүнийг уншаад явдал мөрөө цэгнээрэй хүмүүсээ

1  |  0
javhlan(202.9.41.179) 2025 оны 03 сарын 13

Дэлхий дээр 7 тэрбум хүн өчнөөн газар нутаг байхад зөвхөн монголын нутагт 3 хан сая хүнд үцлчилдэг лус савдаг гэж юу байхав.

1  |  0
зочин(66.181.178.178) 2025 оны 03 сарын 13

Энэ яг үнэн шүү. Биен дээр нь загатнуур гарсан эмчлээд арилахгүй байгаа хүмүүст хэлэхэд ямар нэгэн гол горхи булаг рашааныг бохирдуулсан эсэхээ сайн бодож санах хэрэгтэй. Санасан бол түүн дээрээ очиж Лусын сан гэдэг номыг уншуулан хүнээс уучлалт гуйдаг шиг уучлал өршөөл эрж идээ будаа өргөдөг юм шүү. Сэтгэлээсээ өршөөл эрж биен дээр гарсан юмаа арилгаж өгөөч гэж хүсвэл арилдаг юм шүү. Биеэрээ үзсэн болохоор бичлээ.

1  |  0
Naran(202.9.41.1) 2025 оны 03 сарын 13

Sedev taalagdlaa. Anhaarch yvhad iluudeh yun.

1  |  0
Zochin(202.70.46.217) 2025 оны 03 сарын 13

Mongoliin hamag bayalgiig uhaj tunhuj hyatad ruu unegui shahuu gargaj baigaa tur zasgiinhand zuuj baigaa hyataduudad lusiin horlol aimaar hureh ni dee!

1  |  0
Udwal(45.117.32.3) 2025 оны 03 сарын 13

Mash ih taalagdlaa

1  |  0
tyyl(122.201.19.99) 2025 оны 03 сарын 13

bayrlalaa

1  |  0
сараа(202.9.43.129) 2025 оны 03 сарын 13

баярлалаа

1  |  0
alim(202.9.42.132) 2025 оны 03 сарын 13

Talarhaj bna

2  |  0
Top