Их Британи, Голланд улс дөрвөн тэрбум еврогоо луйвардуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 16

Их Британи, Голландын Засгийн газар дөрвөн тэрбум еврогоо луйвардуулсан гэж үзээд Исландын Засгийн газрыг шүүхэд өгчээ. Исландын төрийн мэдлийн гурван банк нэгэн зэрэг дампуурахад англи, голландчууд "Icesave" нэрээр үйл ажиллагаа явуулж байсан салбарт нь дөрвөн тэрбум еврогоо тавиад туучихсан ажээ. Одоо цагт ихэд моодонд ороод байгаа “хүнээс мөнгө зээлбэл олсон гэж, зээлүүлсэн бол хаясан гэж бод” гэсэн үг Исландад ч моод болсон бололтой, хүний нутгаас орж ирсэн хөрөнгийг өгөхгүй хэмээн гүрийж байна. “Мөсөн газар”-ын оршин суугчид “Англи, голландчуудад мөнгийг нь эргүүлээд өгчихье” гэсэн Ерөнхий сайдаа огцруулж, хоёр удаа бүх нийтийн санал асуулга явуулахад нь “үгүй” гэж хэлжээ. Энэ байдал хохирогчдын уурыг барсан гэдэг нь Голландын Сангийн сайд Ян Кеес де Ягерын “Тэд авсан мөнгөө тоо ёсоор нь эргүүлж өгөх ёстой. Одоо энэ асуудал шүүхэд шилжих болно” гэсэн үгнээс харагдана. Харин Исландын Сангийн сайд Стайнгримур Сигфуссон "Ард түмэн үгүй гэж байхад би яах билээ" гэсэн тактикийг барьсан төдийгүй хэвлэлийн бага хурал зарлаж байгаад “Тэд Шүүхэд өгч, Шүүх хэргийг хянаж шийдвэрлэх гэсээр байтал 1.5 жил элбэг болно” гэсэн мэдэгдлийг хийжээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(118.33.222.183) 2017 оны 05 сарын 16

xaxa tsagaandaa garchee tsereg oruul xaxa shunaliin tulamnuud ve

0  |  0
hj(66.181.176.52) 2017 оны 05 сарын 16

Munhnaran eej

0  |  0
Top